нийгэм

Хэрэгт сэжиглэгдэж буй ламхай нар: Биднийг худлаа ярьж байна гэх юм. Бид ч бас хүүхэд шүү дээ

Таны сэтгэгдэл
Ламхай нарыг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдож буй хүүхдүүдтэй ярилцлаа. Санамж: Насанд хүрээгүй хүүхдэд хандаж бичих сэтгэгдэлдээ анхаарна уу! Энэ сарын 17-нд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Идга-Чойнзонлин дацангийн дотуур байранд 14 настай ламхай бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэсэн мэдээллийг түүний ээж өгснөөр энэ сэдэв олон нийтийн анхаарлын төвд байсаар байна. Хохирогч хүүхэд А Бэлгийн хүчирхийлэлд өртдөгөө дацангийн багш нартаа хэлэхэд дотуур байрнаас хөөж гаргасан гэх мэдээллийг өгч буй.  ХОХИРОГЧ А-ГИЙН ЯРЬЖ БАЙГАА ЗҮЙЛИЙН ИХЭНХ НЬ  ХУДЛАА Хэрэгт сэжиглэгдэж байгаа 14 настай Т, Б нар өөрсдийн байр сууриа URUG.MN сайтад өгсөн ярилцлагадаа ингэж ярьжээ.
-Хохирогч хүүхдийн ярьж байгаа зүйл үнэн үү? А: Зарим яах вэ үнэн. Гэхдээ ихэнх нь худлаа байнабилээ. Хоорондоо муудалцдаг нь үнэн. Энэтхэг явахын тулд гомо байх ёстой гээд л аймар худлаа ярьж байсан. Б: Зүгээр биднийг маш муухайгаар гүтгэж байгаа. Ээж нь өдөржин л лотуур байдаг. Бид хоорондоо тоглож байгааг хүртэл нэгнээ зоддог гэж яриад байгаа юм. Би яг хэрэгт сэжиглэгдэж байгаа Н гэдэг хүүхдийг сайн мэднэ. Тийм зүйл хийх хүүхэд биш. -Нэг өрөөндөө хэдүүлээ байдаг вэ? Нэг оронд хэдэн хүүхэд унтдаг вэ? Б:Өрөөндөө 10 уулаа байдаг Хоёр давхар таван ортой. Тус тусдаа унтдаг. -Гараад байгаа асуудал та хоёрт ямар санагдаж байна вэ? Б: Маш муухай байна. Харж үзээгүй юмыг маань ингэдэг тэгдэг гээл ярихаар муухай байна. Т: Хохирогч гээд байгаа хүүхэд ер нь бол их зожиг. Дээр манай дацангийн нэг хүүхэдтэй зодолдсон. Би ангийн дарга болохоороо салгаад л унтуулсан. Хамт унтах гээд байхаар нь би болиулсан юм. Бид хэдийн нэрийг ядаж нууж болоогүй л юм байх даа. Гандан дотор бид нэгнээ танина шүү дээ. Цаашдаа сурна гэхээс санаа зовж байна. Ямар ч гэсэн хэрэг үнэн зөв шийдэгдээсэй. Хүүхэд худлаа яридаггүй гээд А-гийн ярисан болгонд итгэж байж биднийг худлаа ярьж байна гэх юм. Бид ч бас хүүхэд шүү дээ.
531
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл