нийгэм

Б.Чойжилсүрэн: Лам хүн эхнэртэйгээ хүртэл зүй бусаар харилцаанд орж болохгүй. Тэгэхээр энэ бол байж боломгүй асуудал

0
Гандантэгчuлэн хийдийн лам Б.Чойжилсүрэн “Нийгэмд үүссэн асуудлын хүрээнд шалгалт явж байна. Ийм асуудал дээр улс төрийн албан тушаалтнууд хүртэл оролцож, байр сууриа илэрхийлж байна. Энэ бол байж болохгүй. Бурхны шашинд жаяг гэж байдаг. Олон төрлийн сахил, санаваар байдаг. Үүнд гэнэн сахил хүртсэн зарим лам эхнэртэй байж болно гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хурьцал үйлдэж болно. Гэхдээ зүй бусаар бэлгийн харьцаанд орж болохгүй, зөвхөн өөрийнхөө эхнэртэй бэлгийн харилцаанд орж болно гэдэг. Тэгэхээр энэ байж боломгүй асуудал Төвдөд сурахаар явсан лам нар хүчирхийлэлд өртсөн гэх ташаа мэдээлэл гарсан. Тийм зүйл байдаггүй ээ. Энэ ном сургааль  хүнийг хүсэл тачаал, уур, мунхаг тэргүүтнээс холдуулах зорилготой. Хэрвээ шашны аль нэг сургуульд хурцал үйлдсэн, бэлгийн дарамт үзүүлсэн байвал хийдээс хөөгдөж хууль журмын дагуу шийддэг. Бид хэн нэгний үгээр шүүж болохгүй. Гэм буруутай нь шүүхээр тогтоогоогүй бол хэн нэгнийг гүтгэж болохгүй” гэлээ.

Н.НОМТОЙБАЯР: Oxford яриа авъя гэхээр нь сэтгүүлчээс, асуултаа энгийн үгээр асуугаарай гэж гуйгаад ярилцлага өглөө

Өмнөх нийтлэл

ЦЕГ: Л.Чинбатын САЙН ЖОЛООЧ гэх тайлбар бүхий зураг өнгөрсөн жилийн арга хэмжээний ЗУРАГ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм