нийгэм

Сэтгүүлч Г.Одгарав: Нэг үнэн юм хэлчих үү? Лам хүүхдүүдийн хүчирхийллийн асуудалд яагаад нийтээрээ сэвэхгүй хойрго хандаж байна вэ гэхээр…

Таны сэтгэгдэл
Сэтгүүлч Г.Одгарав: Нэг үнэн юм хэлчих үү? Лам хүүхдүүдийн хүчирхийллийн асуудалд яагаад нийтээрээ сэвэхгүй хойрго хандаж байна вэ гэхээр монголчууд нийтээрээ шашныг биш ламыг нь шүтдэгтэй холбоотой… Өөрсдөө хичээхийн оронд ном уншуулдаг, болж бүтэхээ байх үeдээ лам залдаг. Мэдээж цөөн тооны эрдэм номтой мундаг лам байгаа л даа. Үгүйсгэхгүй… Гагцхүү битгий туйлшраач ээ гэж хэлмээр санагддаг. Бурхан шүтээн шиг оройдоо залж, харанхуйгаар дагаж, шүтэхээ л болих хэрэгтэй. Ламыг нь биш шашнаа шүтэх нь чухал. Энэ асуудлын талаар сонсоод үнэхээр өр өвдөөд юу гэж сэтгэгдлээ илэрхийлэхээ мэдэхгүй шаналж явлаа. Олны сүсэг бишрэл дээр хөлжиж, бугшиж, хөшигний цаана гэмт хэрэг үйлдэж байгаа бузруудыг холбогдох газраас нь шалгаж зохих ялыг нь үүрүүлэх хэрэгтэй. Бүр бодохоос ой гутаад байх юм… Таны хүүхдийг доромжилж бузарлаж байвал ингээд дуугүй суухгүй биз дээ. Энэ асуудлыг нийтээрээ илүү сайн сэвж шийдмээр байна!
604
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл