нийгэмОнцлох

Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргийг хийсэн гэж хүлээх юм бол ерөнхийлөгчийн гарын үсгээр гадагшаа гаргана гэж байсан

0

Ялтан Ц.Амгаланбаатар “Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гүтгэж намайг дарамталсан. Гэр бүлийг минь барьцаалсан. Одоо намайг энд хорлож болзошгүй” гэсэн агуулга бүхий асуудлаар Хүний эрхийн байгууллагуудад хандаж, тусламж хүсжээ.

Ялтан Ц.Амгаланбаатар:

-2004 онд таксины жолоочийн амь насыг хөнөөсөн бүлэглэл хөнөөсөн гэж ял авсан. 25 жил маань 20 жил болсон. 2013 онд С.Зоригийг амь насыг хохироосон гэх хилс хэрэг үүрсэн. Өнөөдөр иргэдэд миний ярилцлагыг хүргэж өгөхийг хүсэж байна. 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулын байгууллагын хүмүүс анх ирж намайг хэрэг үүр гэж дарамталж эхэлсэн. Хүүхдийг чинь ингэж ална гэж хэлсэн. Хуучин эхнэр хүүг минь авчирч уулзуулсан.

Дараа нь хүү минь Эх нялхаст хэвтэж байхад зургийг нь үзүүлээд хүүхдийн чинь цусанд юм шахаад реакци өгсөн гээд алчих уу гэсэн. Дараа нь эмэгтэй дүү минь хүчиндүүлнэ, алуулна гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Дүрс бичлэг, зураг үзүүлдэг байсан.

Мөн 25 жилийн ялтай чамайг С.Зоригийн хэргийг хийсэн гэж хүлээх юм бол ерөнхийлөгчийн гарын үсгээр гадагшаа гаргана гэж хэлж байсан. Ингээд би С.Зоригийг алсан гэх яриаг гаргаж эхэлсэн гэв.

 

Гацууртын Чинбат шиг ийм хүн байгаа нь маниусдаа азны кооля юм даа хэмээн Ч.Ганхуяг түүнийг өмөөрөв

Өмнөх нийтлэл

УИХ-ын Ч.Ундрам гишүүний нөхөр Б.Наранцацралт: Хувийн нууц задруулсан гэнэ. Нууц гэж юу байхав дээ, хүчирхийллийн гэмт хэргийг ил гаргасан

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм