Ховд аймагт өнгөрсөн оны есдүгээр сарын 3-4-нд шилжих шөнө уг хэрэг гарсан. 14 настай охиныг дотуур байрнаас нь гэрээс чинь эргэлт ирснийг ав хэмээн дуудаж гаргаад улмаар хээр аваачиж хүчирхийлсэн.
Тухайн гурван этгээдийн нэг нь охины үеэл ах бөгөөд дуудаж гаргах, гол руу дагуулж очих “ажлыг” зохион байгуулсан. Цагдаагийн байгууллагад хэргийн дуудлага тухайн өдрөө ирсэн ч хэрэг шийдэгдэхгүй өдий хүрсэн байна.
Хохирогч охин төрсөн аав, хойд ээжтэйгээ амьдардаг. Аав нь архи уудаг, хойд ээж нь байнга доромжилж, зоддог. Тийм ч учраас охин төрсөн ээжтэйгээ байхыг хүсдэг тухайгаа ярьжээ.
Өнөөдрийн байдлаар хэрэг үйлдсэн гурван этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан, харин хохирогч охиныг хамгаалах байранд нэг сар байлгасны дараа төрсөн ээжийнх асран хамгаалалд өгчээ.
Сэтгэгдэлүүд