Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн
Өчигдөр буюу амралтын өдрөөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд бага хэмжээний хуй салхинд цохиулан үйлчлүүлэгч зорчин явсан завь хөмөрсөн дүрс бичлэг цахим орчинд тарсан.
Тэгвэл энэ талаар тус газрын албан хаагч тодруулга өгөхдөө, “Манай хиймэл нуурын ус гүехэн. Тухайн завьд дөрвөн хүн сууж явсан бөгөөд гэнэт хүчтэй салхи гарсны улмаас хөмөрсөн байна лээ. Зорчигчдын хувьд ямар нэгэн гэмтэл аваагүй, усанд унасныхаа дараагаар бүгд инээлдээд гараад ирсэн. Өмнө нь усанд завь хөмрөх тохиолдол гарч байгаагүй” хэмээжээ.
Сэтгэгдэлүүд