нийгэм

Амай буюу Ж.Золбаярт 1.5 жилийн хорих ял оноолоо

Таны сэтгэгдэл

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ж.Золбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, үргэлжилсэн үйлдлээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар шүүгдэгч Ж.Золбаярт 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялаа нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

524
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл