нийгэм

Б.Идэр-Одын мэдээллийг ИНТЕРПОЛ-н ХӨХ буланд тавьж ЭРЭН СУРВАЛЖИЛЖ байгаа

Таны сэтгэгдэл
Б.Идэр-Од нь IHC койн үүсгэн байгуулагчдын түгжээтэй зах зээлд нийлүүлэхгүй гэсэн койноо зах зээлд нийлүүлж 7 тэрбум төгрөгний ашиг олж олон мянган иргэдийг хохироон гадагшаа гарсан билээ.  Тэгвэл түүнийг энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газраас Идэр-Одыг Интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Түүнийг Интерполын эрэн сурвалжлах УЛААН хэсэгт бүс ХӨХ буланд мэдээллийг байршуулан эрэн сурвалжиж буй бөгөөд түүнийг хоёр сар гаруй хугацааны өмнөөс эрэн сурвалжлах хүсэлтийг Эрүүгийн Цагдаагийн газраас Интерпол-д хүсэлт гаргасан гэдгийг эрүүгийн цагдаагийн албаны мэргэжилтэн тодруулга өгсөн юм. Б.Идэр-Одыг коины хэргийн асуудлаар удаа дараа хуулийн байгууллагад дуудсан боловч тэрбээр ирээгүй тул ийм эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрбээр Австрали улс руу явсан хэдий ч өнгөрсөн хоёрдугаар сард АНУ руу дамжин явсан гэх мэдээлэл байгаа аж.
Нэмж хэлэхэд, Интерполын УЛААН буланд нийтэд аюултай гэсэн этгээдүүдийн нэрс зургийг ил нээлттэй тавьж эрэн сурвалжилдаг байна. Интерполын сайтнаа УЛААН, ХАР, ШАР, ХӨХ, УЛБАР шар, ЯГААН гэсэн булан байдаг бөгөөд бусдад аюул учруулж болзошгүй этгээд буюу УЛААН булангийн мэдээллийг олон улсын иргэдэд  булангийн мэдээлэл ил гардаг аж. Харин бусад булангийн мэдээллийг зөвхөн хууль хяналтын байгууллагуудад харуулах зарчмаар ажилладаг.  https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FTsahiur.mn%2Fvideos%2F1195812755140622%2F&show_text=false&width=560&t=0  
541
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл