СЭМҮТ: ЦАХИМ ХУУДСАА ХАКЕРДУУЛСАН, манайхаас иргэн Нямаагийн тухай мэдээлэл оруулаагүй

Үйлчилгээний байгууллагын ажилтантай зүй бус харилцаж, олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа иргэн Ж.Нямаагийн зургийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ албан ёсны цахим хуудаст нийтэлж “Тэрээр манайд ирэх хоногоо тэсэн ядаж хүлээж байгаа нь илт байна” гэх тайлбар оруулсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
Тэгвэл дээрх мэдээллийг СЭМҮТ-өөс гаргаагүй гэх бөгөөд тус эмнэлгийн зүгээс “Цахим хуудсаа хакердуулаад 14 хонож байна. Хариуцсан ажилтнууд маань сэргээж чадахгүй, хаалгах хүсэлт өгсөн ч хариу ирээгүй байгаа. Манай төвийн зүгээс оруулаагүй, Бид энэ хаягаа хаалгахаар ажиллаж байна” гэдэг мэдээллийг өгч байна.
Сэтгэгдэлүүд