нийгэм

САНТА КЛАУСЫН ХУВЦАС ӨМССӨН ХҮН БҮРТ БЯЛУУ ӨГНӨ

Таны сэтгэгдэл

Жилийн хамгийн сайхан баяр шинэ жилийн баяр 8 хоногийн дараа болох гэж байна. Хүн бүр гацуур модоо засан, энд тэндгүй шинэ жилийн уур амьсгал ороод цаанаа л нэг догдлол мэдрүүлсээр.

Жилд ганцхан тохиох энэхүү онцгой баяраар хүн бүр аз жаргалтай байж, зүрх сэтгэл нь инээд хөөрөөр бялхаж байх ёстой.

Иймээс үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран  Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах мөсөн хотхонд “Сантатай шинэ жил” арга хэмжээг 12 сарын 24-нд 17 цагаас зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд Санта Клаусын хувцастай ирсэн хүн бүрт бялуу бэлэглэх бөгөөд халуун чацаргана, хамтлаг дуучдын олон сонирхолтой үзүүлбэрүүдийг тэд бэлджээ.

527
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл