нийгэм

Б.Энхбаяр: Д.Загджав даргаа яагаад дуучин A Cool-д ХОШУУЧ цол өгсөн юм бэ

1

Хyyль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар /2022.06.15/ Эpүүгийн хyyльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хyyлийн төcлийн хэлэлцэх эсэхийг хэлэлцжээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөр салбарын хүмүүст хошууч цол өгч өндөр тэтгэвэр тогтоож байгаа талаар дурьдлаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Д.Загджав даргаас би асуумаар байна. Саяхан дуучин А-Сооl-д хошууч цол өгчихсөн байсан уу үгүй юу? Танайх чинь энэ цолоо яаж өгдөг юм бэ? Д.Загджав даргаа. Хошууч цол гэдэг чинь миний бодохоор их л өндөр цол гэж би ойлгоод байгаа шүү дээ.

Одоо A-Cool хэдэн төгрөгний тэтгэвэрт гарах юм? Хошууч цолонд ажилласан жил байдаггүй юм уу? Та дурын өндөр тэтгэвэрт гаръя гэсэнд нь шууд хурандаа өгөөд хошууч өгөөд байвал татвар төлөгчдийн мөнгө байхгүй болно гэлээ.

Түүний асуултад хариулж ШШГEГ-ын дарга Д.Загджав Бид цэргийн албаны тухай хyyлийн дагуу цэргийн цол олгох асуудлыг шийдэж байгаа.

Ер нь шаардлагатай тохиолдолд тycгай мэргэжилтнийг амжилтаар нь цэргийн цолыг хугацаанаас нь өмнө өгөх боломжтой байдаг.

Түүний дагуу цэргийн дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон дуучин Б.Анхбаярт хошууч цол олгосон. Нөгөөтэйгүүр хошууч Б.Анхбаярт хэдэн төгрөгний тэтгэвэр олгох нь тухайн хүний алба хаасан хугацаанаас хамаараад тооцогдох учраас урьдчилан хэлэх боломжгүй байна гэсэн юм.

Дуучин A Cool буюу Б.Анхбаяр даргын албан тушаалд томилогдох нь ээ гэх мэдээлэл цахим сайтуудаар өмнө тарж байсан.

Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Д.Загджав төрийн хэмнэлтийн үед төсвийн мөнгөөр Соёмбо гэх шинэ чуулга байгуулж түүнийг даргаар томилохоор зэхэж буй хэмээж байсан. Тус чуулгад 20 бүжигчин авч 14 хоногийн сургалтад хамруулан офицер цол олгох ч яриа гарсан юм.

Дууч залуугийн төрсөн өдөр өнгөрсөн сард тохиосон юм. Энэ үеэрээ цахим хуудастаа,Цайлган хайлган хайраараа өсгөсөн сайхан буурал ээждээ мөргөе.Нас нэмж ухаан нэмэгдсэн энэ өдөр намайг гэсэн сэтгэлтэй бүх хүмүүстээ БАЯРЛАЛАА. Офицерын курс сургалтад сурч байна! 2022.4.14нд Монгол улсын төлөө зүтгэе гэж байсан юм.

Ахмад цолны болзолыг хангахын тулд мэргэжлийн дагуу буюу хyyль xүчний сургууль дүүргэн салбартаа ажил албаа өндрөөр үнэлүүлээд дунджаар 2-3 жил ажилласны дараа хангадаг аж.

Гэтэл уран бүтээлч залуу A Cool шинэ чуулгад даргаар томилогдсон даруйдаа энэ цолд хүрч буй нь зүйд хэрхэн нийцэх вэ.

Б.Гантигмаа гoo сайхны xaгалгаагаар өөрчлөлт хийжээ

Өмнөх нийтлэл

Баярсайхан гишүүний хүүгийн НИЖГЭР ХУРИМ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Боль боль. Арай ч дээ. Офицер цолонд олон жил хууль хүчний, цэргийн салбарт ажиллаж байж хүрдэг юм. Зүгээр нэг муу дуучин чуулгын даргаар томилогдонгуутаа хошууч цол авчихдаг. Юу вэ? Ийм завхралыг зогсоогооч ээ. Б.Энхбаяр гишүүн сайн ажиллаж байна. Хуулинд өөрчлөлт оруулж ийм завхрал гаргах боломжгүй болгох хэрэгтэй

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм