нийгэм

Ч. Номин: Наадмын соёл урлагийн арга хэмжээнд ТЭРБУМ төгрөг шилжүүлсэн. Тэр жүжигчин XУДAЛ ярьсан

1

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар өөрийн нүүр номоороо дамжуулж наадмын төсөв мөнгө орж ирэхгүй байгаа учраас наадам болохгүй ч байж магадгүй гэх агуулгатай нийтлэл оруулсан билээ.

Тэгвэл Соёлын сайд Ч. Номин www.zarig.mn сайтад өгсөн тодруулга яриагаараа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр Шадар сайдаар ахлуулсан баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсэг маш олон газар очиж хуралдаж байгаа. Өнөөдөр соёл урлагийн арга хэмжээний уялдааг сайжруулах талаар хуралдлаа.  Энэ жилийн тухайд төрийн хүндэтгэлийн концертийг ард иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс Сүхбаатарын талбай дээр хийхээр боллоо. Иргэд уран бүтээлд оролцоогүй, хэн нэгэн уран бүтээлч сэтгэгдэл мэдээлэлд битгий итгээсэй. Наадмыг зохион байгуулахад оролцож буй газрууд төлөвлөгөө гаргаад тэр дагуу санхүүжилтээ аваад явж байгаа. Баяр наадмын бүх төсөв нийслэл дээр төвлөрдөг. Яамны зүгээс зохицуулалт хийж төсөв нэмэгдүүлэх талаар эрэлхийлэн ажиллаж байна. Нэгтгэсэн дүнгээр  2,3 тэрбум төгрөг тавигдсан ч соёлын яам нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Дэлхий дахинд үнийн өсөлт маш өндөр, бүх ажлын материал, төсөв 3-4 дахин  нэмэгдсэн байна. Яг одоогийн байдлаар гэрээ хийсэн хүмүүсийн 70 хувь  буюу тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Найруулагч, продакшны баг цаашаа уран бүтээлчидтэй гэрээ хийнэ. Хоёр жил зохион байгуулж чадаагүй учраас маш их ач холбогдол өгч байгаа. Тэгэхээр наадам өргөн дэлгэр болно, 21 аймагтаа хийнэ. Тухайн жүжигчин наадмын ямар арга хэмжээнд оролцохыг бид мэдэхгүй, удирдлагуудтай хамтран ажилллаж, бодлогоор дэмжин, нийтэд зангидаж улмаар нэгдсэн нэг брэнд бий болгохоор ажиллаж байна гэлээ.

Гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жил төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13.

Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа гэж өнгөрсөн даваа гарагт бичиж байсан билээ.

Жүжигчин Ононгийн хүү цэргийн албанд мордож, ҮНЭГҮЙ ЖОЛООЧГҮЙ болжээ

Өмнөх нийтлэл

Г.Эрдэнэтунгалаг: Хүмүүс намайг элдэв үгээр загнаж, хичнээн цохиж зодож байсан ч миний ээж л миний хажууд чин үнэнчээр байсан. Одоо ч хэвээрээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Хөдөө хээр наадамдая🤣🤣🤣

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм