нийгэм

Жүжигчин Б. Цэцэг БОАЖ-ын сайдыг TAAЛAВ

Таны сэтгэгдэл

Засгийн газрын ээлжит бус /2022.01.17/-ны өдрийн хуралдаанаар БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дэмжсэн байдаг.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нь 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байсан. Харин 2018 онд ЗГХЭГ-ын дэд даргаар ажилласан. Тэрбээр 1999 онд Улаанбаатар их сургуулийг түүх судлаач мэргэжлээр төгссөн. Мөн БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр төгссөн байна.

БОАЖ-ын яамны сайдад жүжигчин Б.Цэцэг тунчиг ам сайтай байна. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа

Үе үеийн Байгаль орчны яамны сайдууд өнгө орж байсныг л мэдэх болохоос Бат-Эрдэнэ шиг пaд xap болтолоо уулаар тэнээд, байгалаа хамгаалаад явж байсан сайд хараачгүй л юм байна.

Нийслэл хотын ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн талаарх асуудлаар ярилцаж санал нэгтэй хамтарч ажиллахаар боллоо. Гоё юм хийнээ хүлээж байгаарай гэв.

2,193
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл