нийгэм

МУАЖ Г.Равдан: Театрын бурхад чуулсан тайз яамны бодлого ярьдаг газар биш ээ

Таны сэтгэгдэл

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг Гэгээн Муза олон улсын театрын наадам 16 дахь удаагаа өчигдөр /2022.06.12/ зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа. 

Харин урлаг, уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулдаг тус наадмын тайз дээр гарсан төрийн албаны н.Сэргэлэн гэх дарга Засгийн газрын дахин сэргэлтийн бодлого-ын талаар ярьсан нь Гэгээн Муза ёслолын уур амьсгалыг эвдэж, зарим уран бүтээлчдэд таалагдаагүй бололтой.

Учир нь Монгол Улсын  Ардын жүжигчин Г.Равдан энэ талаар хэлсэн үгэндээ, Энэ бол театрын бурхад чуулсан өргөө болохоос биш албан контор биш ээ. Өнөөдөр энэ тайзны гол эзэд нь уран бүтээлчид байх ёстой тэрнээс сайд нар, ерөнхий сайд биш шүү! арай л хэтэрч байна! Яамныхан та нар наад ажлаа албан өрөөндөө очиж хий хэмээн зэмлэжээ.

Театрын урлагийн шилдгийг шалгаруулах Гэгээн муза наадам өчигдөр боллоо. Харин тус наадамд суут зохиолч Ф.Достоевскийн романаас сэдэвлэсэн Гэм зэм постдрам нийт дөрвөн цом хүртлээ.

Тодруулбал,                                                        

  • Найруулагч Б.Батболд Шилдэг найруулагч-аар
  • Сэтгүүлч, яруу найрагч Я.Баяраа Шилдэг зохиолч-оор
  • Жүжигчин Д.Ганцэцэг Шилдэг гол дүр-ээр
  • Жүжигчин П.Эрдэнэзаан Шилдэг туслах дүр-ээр тус тус шалгарсан юм.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт явагдах үеэр найруулагч Б.Баатарын Тамгагүй төр жүжиг тавигдаж эхэлсэн тул энэ жилийн Гэгээн муза-д өрсөлдөөгүй байна.

 

1,369
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл