нийгэм

Хоёр настай хүүхэд Цаг минутаар aмь нас нь хэмжигдэж байгаа ЭХ НЯЛХАС тоохгүй байна гэв

Таны сэтгэгдэл

Иргэн Ө өөрийн цахим хаягаараа дамжуулан ийн хэлжээ. Оройн мэнд. Жоохон таагүй юм бичих болох нь ээ уучлаарай. Хоёр настай хүүхэд түжрэлд , шулуун гэдэсний зангилаа гээд хавсарч өвдөөд орон нутагтаа 20 гаран хоног онош тодорхойгүй хүндрээд арга бараад Эх нялхаст ирсэн.

Гэтэл Цаг минутаар aмь нaс нь хэмжигдэж байхад. 4 мөч нь нарийсаад гэдэс нь тогоо шиг болоод ус уусан ч yйлаад халуураад байна. Одоогийн байдлаар хөл дээрээ зогсож чадахаа больсон. Маш хурдан сэнсэрч байна. Гэтэл эх нялхас үнэндээ л хайнга хандаж байгаад харамсч байна.

Гол найдлага нь бүдүүн гэдэс дурандах юм байна. Гэтэл цаг минутаар шаналж байхад ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр дурандан гэж байтал бурхан багшийн дүйчин өдөр гээд 5 дахь болгоод хойшлуулжээ.

Чулуу шиг цүдгэр гэдэстэй нялх амьтан vxэх cэхэхийн зааг дээр байхад онош тодруулж дурандаж өгөхгүй. Долоо хоног хойшлуулж байгааг маш их гайхаж байна. ЭМЯ ны удирдлагуудаас энд байвал дамжуулж өгч тус болооч гуйж байна??? хэмээн тусламж гуйжээ. Яаралтай арга хэмжээ аваад нэг ч гэсэн бяцхан үрс эрүүл саруул болоосой хэмээн үүднээс оруулж байна.

1,346
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл