Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Ноосоо тушаачихлаа гэдэг билүү? Зургадугаар сарын 1-нээс өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Нэг мэдсэн зургаан жил салбараа тэргүүлж ажиллажээ. Энэ хугацаанд багагүй ажил амжуулсан байна. Дараа дэлгэрэнгүй тайлан оруулна. Амьдралын минь хүч, тэвчээр, хичээл зүтгэл шаардсан сайхан 6 жил маань ард үлдлээ.
Холын оронд мөрөөдлийнхөө төлөө олон жил зүтгэж байгаа хүүдээ цаг зав гаргах, дэмжих мөн дуртай мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцах зорилгоор хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэгчээр ажлаа өгөхөөр боллоо. Авч чадсан бол өгч чаддаг байх хэрэгтэй гэж С.Баяр даргын хэлсэн үг санаанд орж бна. Дараагийнхаа даргад ажлын өндөр амжилт хүсье гэжээ.
Дэйтон-ы их сургуулийн багт тоглож буй тэрбээр Nike компаниас зохион байгуулдаг Nike hoop summit шоу тоглолтод оролцох 12 тамирчны нэгт багтсан.
Өсвөрийн Бүх оддын тоглолт гэгддэг тус тоглолтод АНУ, Дэлхийн баг хоорондоо өрсөлдсөн юм. Ш.Энхийн-Од дэлхийн багт өрсөлдөн, 19 настай америк шилдгүүдийн эсрэг дөрөвдүгээр сарын 8-нд Портланд хотод тоглосон
Сэтгэгдэлүүд