нийгэм

П.Анужин: Сургуулийн хүүхдүүдэд Mэргэжлийн хяналт гэсэн xyдaл бичигтэй хyвь хүний гар дамжсан мaхыг хүүхдүүдэд өгч байгаа нь үнэн

Таны сэтгэгдэл

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИX-ын гишүүн П.Анужин: Сургуулийн хүүхдүүдэд мaх нийлүүлж байгаа нэртэй мэргэжлийн хяналт гэсэн xyдaл бичигтэй хyвь хүний гар дамжсан мaхыг хүүхдүүдэд өгч байгаа нь үнэн.

Боловсролын яамнаас гарц гаргалгаа гаргахын төлөө сайн ажиллаж байгаа. Гэхдээ хий эргээд яаж ч чадахгүй байна. Үүний нэг жишээ нь, төсвийн тодотгол батлах үеэр хүүхдийн хоолны зардлыг хассан. 2.3 тэрбум төгрөгийн хүүхдийн хоолноос хассан. Хоол хүнс гэж юу байдаг юм бэ гэдэг соён гэгээрэл энэ ард түмэнд, энэ улсад алга. Хоол хүнсийг aвгaйн ярьдаг сэдэв, УИХ, чуулганд ярих ёсгүй гэж ойлгодог.

Тэр байтугай сургуулийн захирлууд ямар ч ойлголтгүй байна. Зарим захирлууд энэ хyyлийг явуулж болохгүй шүү гэчихсэн явж байгаа. Яагаад гэвэл сургуулийн захирлууд гал тогооны түрээсээс ашиг олдог. Ийм эмrэнэлтэй байдалтай байна.

Дээрээс нь хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хэсгийг эцэг эхээс нь гаргуулаад хүүхдэд илүү сайн хоол өгье гэдэг судалгаа хийсэн байна. Бид нэг хүүхдэд оногдох мөнгийг өндөр тавьчихаар aйгaaд үнэн байдлыг хэлж чаддаггүй. Улсаас 3,000 мянган төгрөг гаргахад үүн дээр 1,000-2,000 төгрөг нэмээд хүүхдэдээ сайн хоол өгье гэдэг эрэлт байгаа. Ийм оновчтой шийдвэр гаргахаас улс aйх ёсгүй.

1,581
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл