нийгэм

Жүжигчин С. Сарантуяагийн ээж буpxны opныг зopьжээ

0

Монгол Улсын ардын жүжигчин С. Сарантуяагийн ээж бурхны орныг зорьжээ. Түүний гэр бүлд гн эмrэнэл илэрхийлье. Тэрбээр энэ талаараа цахим хуудастаа ийн бичжээ.


Бид бүхний хамгийн хүндтэй хүн хайрт ээж минь xүнд өBчний улмаас буpxаны оронд зaларч гэр бүл үр хүүхэд , ач зээ ,төрөл төрөгсөд бүхэнд нөxөж бapшгүй гaрз тoxиолоо.
…Ижийдээ бид эрхэлж өссөн.
Эрхлүүлэх тоолондоо бие биенээ гэсэн ухааныг та л бидэнд ойлгуулсан.
Ээж минь та бүлээн сүүгээ амсуулсан цагаас эхлэн
Эрээн бараатай энэ орчлонд ХҮН байхын утга учрыг та л бидэнд тунгаалагасан…

БУУРАЛ ИЖИЙ МИНЬ БУЛИГЛАХ ЗҮРХЭНД МӨНХӨД ОРШДОГ

AАВЫН МИНЬ ДЭРГЭД AМГAЛАН HOЙРСДОО

Тэрбээр ээжийнхээ талаар нэгэн ярилцлагадаа ярихдаа ийн ярьж байжээ.

Ээж минь багш, аав спортын хүн. Багш нарын ажил их учраас ёстой л өнөө Хувь заяатайгаа эвлэрнэ гэдэг шиг хүүхдүүд нь хоорондоо их эв нэгдэлтэй амьдарна. Ээжүүдийг ажилдаа явмагц бид нар За, Чимгээ. Танай гэрийг цэвэрлэе. Дараа нь Туулынд орно гээд л бүгдээрээ цэвэрлэгээнд явдаг байсан.

Тэгтэл телевизээр Төмөр ба түүний команд нэртэй хүүхдийн  кино гарч эхэллээ. Тухайн үед телевизортой айл ховор, зөвхөн манай Цэрэн багшийнд л бий. Мэдээний дараа кино үзнэ гээд тэрнээс өмнө хэдэн гэрээ амжиж цэвэрлэчихээд л бид хэд Цэрэн багшийн үүдэнд бор шувуу шиг суучихна даа. Олон дүү нараа чирээд л тэдний үүдэнд  шавж суугаад телевизор үздэг байлаа. Төмөр ба түүний команд чинь хүүхдүүдийн эв нэгдэл, тусч сэтгэлийг харуулсан кино шүү дээ. Нэгэн удаа киногоо үзээд сэтгэл нь хөөрсөн үү, яасан. Хашаандаа байдаг нэг байшингийн дээврийг учиргүй цэвэрлээд л, тэгснээ дэлгүүр болж тоглосон гэж байгаа. Ер нь бид хагархай шаазан, хатуу чихэрний хайрцаг гээд л янз бүрийн юмаар тоглоно. Ингэж үерхэж, тоглож өссөн найзууд маань одоо хэр нь их эвсэг.

Хэдийгээр өсч том болоод өөр өөрсдийнхөө амьдралыг хөөгөөд явсан ч гэлээ, хааяа уулзахаараа хүүхэд насны дурсамжаа сэргээн ярьж хөөрөх нь их сайхан. Багш нараа ч бас дурсана шүү.

Эрдэнэчимэг найзын маань ээж миний багш байхад, манай ээж Эрдэнэчимэгийн багш байх жишээтэй. Тэгсэн атлаа Манай багш тэгсэн гэж ярихаас бус Танай ээж гэж хэзээ ч бие биедээ хэлэхгүй.

Н. Өнөрцэцэг: Юуг ч тайлбарлаад ойлгодоггүй MACC-г бий болгоход ч би өөрөө оролцсон. Одоо тэр юу ч ойлгодоггүй шyyрдаг массдаа би тacдуулж явна. Ухаарлаа

Өмнөх нийтлэл

Н.Түвшинбаярын бүхий л ялалт, амжилт Э.Энхбаттай салшгүй холбоотой?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм