шар мэдээ

ШҮДНИЙ ДАГИНА Б.Бадамцэцэг шинэхэн хайртайгаа учирсан уу?

0

Анх “Хэцүү анги” кинонд тоглож олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэгийг хүмүүс андахгүй танина.

“Miss Mongolia-2010” тэмцээний тэргүүн мисс, “Ану хатан”, “Валентины захидал”, “Анирлагч” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.

Сайхан бие хаа, царай зүсээрээ загварын тайзнаа ч тэр дэлгэцийн урлагт ч гэсэн илүүрхэж ирсэн Бадамцэцэг нөхрөөсөө өрх тусгаарлан өдгөө ганц бие ээж тодотголтой хоёр хүүхдээ өсгөж яваа билээ.

Сайхан бүсгүйн хувьд шүдний эмч мэргэжилтэй. Ажлынхаа хүрээнд олон бяцхан үрсэд үнэ төлбөргүй шүдний үзлэг хийн сайн үйлсийн аяныг өөрөө зохион байгуулдаг түүнийг шүдний дагина хэмээн хочилдог.

Сошиал орчинд тун идэвхтэй байдаг тэрээр өөрийн цахим хуудаснаа оруулсан нэгэн зураг нь түүнийг шинэхэн хайртайгаа учирсан уу гэсэн таамгыг дэвшүүлэхэд хүргээд байсан.

Тэгвэл энэхүү зураг нь түүний тоголсон дэлгэцийн уран бүтээл болох “Сүүлчийн үнсэлт” нэртэй киноны зураг авалт байжээ.

Тэрээр хэлэхдээ “Айл гэрийн ноён нуруу, сайн аав, халамжит хань байхын тулд зөөлөн сэтгэл хэрэгтэй болов уу. Би шалгуур тавина гэж ярих дургүй ээ. Залуус маань ухамсартай болсон шүү дээ.

Амьдралаа хэрхэн авч явах, яавал аз жаргалтай амьдрал босгох вэ гэдгээ мэддэг болсон үе. Бүгд мэргэжил, боловсролдоо анхаарч байна. Тэгээд ч хүмүүс зүрх сэтгэлээрээ л учирдаг.

Хайрлах, дурлах хүнээ захиалж болдоггүй байх аа” хэмээжээ. Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Чингисхaaн эхнэр хүүхдэдээ ЭРГЭН очжээ

Өмнөх нийтлэл

Дуучин Темпогийн нvцгэлэлт олныг талцуулав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй шар мэдээ