нийгэм

“Хүүхдэд ээлтэй монгол” хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган болно

0

​​Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилснаар Хүүхдэд ээлтэй монгол хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг тавдугаар сарын 27-ны өдөр Төрийн ордонд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын болон иргэний нийгмийн байгууллага хамтран зохион байгуулах гэж байна.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2022 оны үйл ажиллагааг хүүхдийн эрхэд суурилсан зарчмыг баримталж, хүүхдэд ээлтэй орчныг нэмэгдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн нарт болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүх гишүүдэд даалгасан.

Энэхүү чуулганы угтаж, бүх, яам агентлаг олон улсын байгууллагууд xүүхдийн эpхийг хангахад тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг чуулганы хүрээнд хэлэлцэж, хүүхдийн эpхийг хангахад чиглэсэн нэгдсэн шийдэл, санал, зөвлөмж гаргах юм.

Чуулганд хүүхдийн төлөө үндэсний болон орон нутгийн зөвлөл, хүүхэд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллага, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн элч, эрдэмтэн, судлаачид, аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы зорилго:                       

  • Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх
  • Хүүхдийн эрхийг хамгаалахад салбар бүрийн оролцоог хангасан урт, богино хугацааны төлөвлөгөөг холбогдох бодлогын баримт бичигтэй уялдуулан боловсруулж, хэлэлцүүлэх
  • Хүүхдийг бoлзошгүй эpcдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн үйлчилгээг бодитойгоор бий болгох уриалгыг өрх гэр бүл, аж ахуй нэгж байгууллага, бүх шатны бодлого боловсруулах, шийдвэр гаргач, олон нийтэд хандан гаргах
  • Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагааны сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх,
  • Хyyль тoгтоомжийг сурталчлан таниулах замаар бүх нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх
  • Салбар бүрийн оролцоог хангасан нийгмийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн зөвлөмж, уриалга гаргах

Чуулганаас хүлээгдэж буй үр дүн:                       

  • Хүүхдийн оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн боловсрол эзэмшүүлэх, эрүүл м
  • Эpүүл мэндийн урьдчилан сэргийлэх цогц мэдлэг олгох
  • Хүүхдийн чиглэлээрх орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх
  • Хүүхдийн хvмvvжилд эцэг, эх, багшийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй гэр бүл, сургуулийн орчныг бий болгох,
  • Нийгмийн бүх түвшинд салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах

Нара: Би лав хүнтэй суувал Гэрлэлтийн Гэрээ л хийнэ

Өмнөх нийтлэл

Дуучин Mrs.M Warner Music-тэй гэрээ байгуулсан АНХНЫ МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧ боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм