Өнгөрсөн долоо хоног хичээлийн шинэ жилийн нээлт, сургууль руугаа яарсан сурагч багачуудын догдлол, багш нарын ажил хаялт давхцсан долоо хоног болж өнгөрлөө. Тэгвэл энэ долоо хоногт ажил хаялт жагсаал болон хувирчээ.
Уг нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ҮЭ-ийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөлд хүрч ирэх даваа гарагаас эхлэн ажил хаялтаа зогсоож, хичээлээ орохыг хүссэн ч тэд хүлээж аваагүй юм.
Өчигдөр ҮЭ-ийн холбогдох албан тушаалтантай холбогдож ажил хаялт зогссон эсэх талаар тодруулахад ажил хаялт албан ёсоор зогсох талаар мэдэгдээгүй гэсэн юм. Ажил хаясан сургуулийн тоо 59-т хүрч, 33 байсан цэцэрлэг 10-т хүрсэн байгаа билээ.
Сэтгэгдэлүүд