нийгэм

Төрийн ордонд ПҮҮЗ-тэй орж болно

1

УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.  Тэрбээр энэ уулзалтаар ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг олон нийтэд нээлттэй  болгох журмыг боловсруулж танилцуулахыг үүрэг чиглэл болголоо.

Энэ хүрээнд:                                               

Төрийн ордонтой танилцах, Төрийн ордонд нэвтрэхэд иргэдийн хувцасны стандартыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх;                                       

Төрийн ордны арын цэцэрлэгийг иргэдэд нээлттэй болгох;                   

Төрийн ордны урд шат буюу Эзэн Чингис хааны хөшөөний хэсэгт иргэд чөлөөтэй нэвтэрч, фото зураг авахуулах зэрэг асуудлуудыг зохицуулах нь зүйтэй гэж үзэв. Эдгээр зохицуулалтыг тусгасан журам, тогтоолын төслийг Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэхээр тогтов.

2020 онд шинээр сонгогдсон УИХ-н гишүүд дундаас нээлтээсээ эхлээд л бага үгүй PR хийсэн хүн бол Т.Доржханд гишүүн юм.

Түүний хувьд УИХ-ын чуулганы нээлтээр төрийн ордонд кет өмсөн ирж улмаар энэ хэвлэлийнхний нүдэнд өртөн тэр өдрөө л түүний гутлын талаар шуугиж, сүүлдээ үнэ өртөгийг нь ч дэлгэрүүлээд ярьж өгсөн. Энэ сэдвийн нөлөөгөөр төрийн ордонд ПҮҮЗ болон КЕТ-тэй орж болохгүй гэдгийг олон хүн мэддэг болж байсан билээ.

Хамгийн сүүлд гэвэл сурагч хүүхдүүдийг мөн кеттэй ирсэн шалтгаанаар төрийн ордонд оруулаагүй гэх сэдэв нийгэм дунд гарч олны анхааралд дахин ирсэн. Тэгвэл одоо энэ хувцаслалтын журмыг ийнхүү хасахаар болжээ.

Д.Монголхүүгийн гэрт vл тaних этгээдүүд дaйрч орж биeд нь xaлджээ

Өмнөх нийтлэл

Х.Янжингаажид: Би xyлгaйч болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. Их хурал засгийн газрын ордон бол Улс төрийн дээд байгууллага хэн гуайн ч хүндлэх газар хууль дүрмийн дагуу өмсөж зүүссэн цэвэр цэмцгэр хувцастай ордог гардаг. Орондоо шалбаагтай өмд гуталтай орох уу. Энэ бол хувь хүний ухамсрын асуудал соёл. Төр энэ тал дээр хатуу байх ёстой.доржхандын гэрт гутлаа тайлахгүй хивсэн дээгүүр явбал яах бол чи боддоо гоншигносон дуутаа

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм