нийгэм

Боловсролын дэд сайдын гэргийг Аня телевизийн салбартаа эргэн иржээ

0
Б. Халиун буюу Аня гэдгээрээ олноо танигдсан тэрбээр жүжигчин Б.Хулангийн эгч гэдгээрээ мөн Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаярын гэргий гэдгээр нь ч олон хүн таних билээ. Түүний хувьд Монгол ТВ-д хэсэг ажиллаж байсан ч телевизийн салбараас холдоод байсан тэрбээр тус ТВ-дээ шинэ нэвтрүүлгээр эргэн иржээ. Түүний хувьд энэ удаад ANYA’S Project шоу нэвтрүүлгээр эргэн иржээ. Энэ талаараа ярихдаа, Стилист нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч Аня /Б. Халиун/ : Хүн аливаа зүйл дээр өөрчлөлт, шинэчлэл хийх гэж байгаа бол өнгөрсөн болон хуучин зүйлсээ зоригтойгоор хаяж, шинэ өөрийгөө бүтээх орон зай гаргаарай. Энэ бол хамгийн эхний алхам юм. Бид өөрөө өөрийгөө хайрлаж байж л бусдад хайр түгээнэ шүү дээ.  Аня бүсгүй Боловсролын дэд сайд Г.Ганбаяр нарын харилцаа 2015 оны 12 сард ил болж байсан билээ.  Тэд олны өмнө анх удаагаа “Алтан сарнай 2016”-д хөтлөлцөн гарч ирснээр хамтын амьдралаа олноо тунхагласан гэхэд болно. Түүний нөхөр Г.Ганбаяр нь анх FM-ийн хөтлөгчөөс телевизийн эфирт гарч, НИТХ-ын гишүүн болж,  БСШУ-ны дэд сайдаар хоёр ч танхим улиран ажиллалаа. Улс төрд анх хөтөлсөн, Ургах наран хороолол бариулах эрх өгсөн гэгддэг Хотын мэр асан Улаан хацарт хочтой Ц.Батбаяр сайд улс төрөөс apчигдаж байхад Г.Ганбаяр Ардын намд барьцаа ахиулсаар байгаа хэмээн яригддаг. Ойрхон амаржиж, нөхөртөө охин, хүү төрүүлж өгсөн. Хүүхдүүдээ хараад тун чиг завгүй байсан түүний том охин оюутан болжээ. Олон нийтийн сүлжээнд хувийн амьдралаа ил бичдэг Б.Халиун хүүхдүүдийнхээ тухай, хөл хүнд болсноо зарлаж, томоо гэдэстэй зургаа ч ил оруулдаг. Харин Г.Ганбаяр Алтан сарнай наадамд хөтлөн ирж нэг харуулснаас өөр олны өмнө хамт гарсангүй.

Жүжигчин Навчаа: Шөнө бууз жигнэж иддэг MУЛГУЙ YЕ ард хоцорсон

Өмнөх нийтлэл

Э.Минжинсор: Тааралдсан хүн бүхэн надад Hүцгэн байхыг минь битгий хараарай дуу чинь караокены хит дуу шүү дээ гэдэг

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм