Сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдрах болсон Choi Hainzan продакшны үүсгэн байгуулагч, продюсер, жүжигчин Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон байна.
Кино урлагийг дэмжих тухай хуулийг дагалдах журмаа баталж Кино урлагийн үндэсний зөвлөлийг байгуулж буй. Уг зөвлөл нь дарга, орон тооны бус 10 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм. Энэ дагуу кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан байна.
- Хyyлийн 9.7 зүйлд “Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх бөгөөд түүнийг Төрийн албаны тухай хyyльд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө гэж заасан байна
Ч.Ундрал Херо интертайментээр овоглогдон анх олны танил болж байсан. Харин тэрбээр хэдийнээ өөрийн гэсэн Choi Hainzan продакшнаа байгуулаад анхны киногоо үзэгчдийн хүртээл болгосон.



























Сэтгэгдэлүүд