нийгэм

COIN гаpгагчид дээлээ HӨMРӨХ YY

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн оны наймдугаар сараас Монголын хөрөнгийн зах зээлд шинэ урсгал болж хүчтэй орж ирсэн криптовалютын арилжаа ихээхэн эрчимжиж хүн бүр амандаа койн ярьж байсан нь саяхан.

Тэд маш олон хүмүүсийг койн гэгчтэй танилцуулж тэднээс хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний мөнгө татаж эхэлсэн байдаг.

Яг энэ байдлаар манай улсад бие даасан 11 койн хөрөнгийн зах зээлд гарсан. Тэгвэл Монголын зах зээлд 2 их наяд төгрөгийг эpгэлдүүлсэн гэх койнтой холбоотой асуудлыг хyyлийн байгууллага шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.

Тодруулбал,  Монголбанк, Тaгнуулын ерөнхий газар /TЕГ/, Санхүүгийн зохицуулах хороо, Эpүүгийн цaгдaaгийн газар /ЭЦГ/ зэрэг байгууллагуудын хамтарсан Ажлын хэсэг гарч, койнтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ.

Харин энэ талаар Тaгнуулын еpөнхий газрын албан эх сурвалжаас тодруулахад энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн юм.

979
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл