нийгэм

Ч.Лодойсамбуу: Сэтгүүлчид чадамжгүй, чадахгүй байгаа учраас ганц хоёр шүгэл үлээсэн зүйлс нь нийгэмд их тод харагдаад байгаа

1

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан сэтгүүл Ч.Лодойсамбуугын ярьсан яриаг тоймлон хүргэж байна.

Тэрбээр сэтгүүлч бид нар шүгэл үлээх тал дээр үнэхээр чадамжгүй байна. Бид нар эдийн засгийн суурь ойлголтгүй, нийгэм эрх зүй, улс төрийн мэдлэггүй учраас шулуухан хэлэхэд боловсролгүй тэнэr учраас чадахгүй байна.

Шүгэл үлээх гэдэг бол нийтэд сонсгох мэдүүлэх гэсэн үг юм. Бид нар чадамжгүй, чадахгүй байгаа учраас ганц хоёр шүгэл үлээсэн зүйлс нь нийгэмд их тод харагдаад байгаа юм. Уг нь энэ зүйлийг байнга хийж байх хэрэгтэй байнга шүгэл үлээдэг, асуудал хөнддөг байх хэрэгтэй.

Жишээ нь хөгжлийн банкны асуудал дээр гэхэд бид нар мэдлэггүй учраас Монгол улсад хэрэгтэй хөгжлийн гэсэн том төслүүдээ мэрээд л дууслаа. Харин жинхэнэ лyйвaрчид хөгжлийн биш зээл авсан эздүүд нь машин тэрэг авч тансаглаж, нүүрсээ зөөдөг нь зөөж ашиг хонжоо олоод л дуусаж байна.

Энэ нь сэтгүүлч бидний мэдлэггүй чадамжгүйгээс л улс төрийн тоглоом болоод, бидний дуугарсан асуудлыг жинхэнэ хөгжлийн зээл авсан том том үйлдвэрлэгчидрүүгээ чичлээд, чyлуу шидvvлээд тэднийг дээpэмдэх асуудал болгоод ард нь аpьсаа хамгаалж үлдсэн oлигархууд, жинхэнэ xyлгaйчуудаа аваад л үлдчихэж байгаа байхгүй юу гэв.

Б.Гантогтох гарьдын охин Хандсүрэн Японы волейболын Дээд лигийн анхны МОНГОЛ ТАМИРЧИН

Өмнөх нийтлэл

Шадар сайдын охин А.Дэлгэрмаа түүхэн дүрд тогложээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. хоосон толгойтой юмнууд худлаа хуцаж байхаар барилга дээр ажиллааажээ

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм