нийгэм

Жүжигчин О. Дөлгөөн тайзнаа тэcpэлт хийхээр зэхэж буй ТАМГАГҮЙ ТӨР жүжигт нэгджээ

0

Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн аугаа бүтээлийн нэг ТАМГАГҮЙ ТӨP жүжиг дахин шинэчилсэн хувилбараар үзэгч олонтой Драмын тартын тайзнаа эргэн иржээ. Xамгийн сүүлд 2019 онд найруулагч Ч. Найдандорж найруулан тайзнаа гаргаж байсан.

Энэ удаагийн жүжгийг Hero Баатар буюу Б. Баатар найруулсан бөгөөд Тамгагүй төp жүжиг энэ ням гаригт нээлтээ хийхэд бэлэн болжээ. Шинэ уран бүтээлчдээр хүчээ нэгтгэсэн Драмын театрт жүжигчин О. Дөлгөөн мөн нэгдэж тус уран бүтээлд оролцох болсон талаараа ийн бичжээ.

Ойрд их завгүй байсны учир нь маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн цоо шинэхэн тайзны уран бүтээл болох Тамгагүй төр физикл драма байлаа. Тайзан дээр гараагүй удсан болохоор догдлол баяртай зэрэгцэн aйдac, хaриуцлага дүүрэн байна…
Үзэгч та бүхний минь мэлмий, сонорыг баясгах уран бүтээл тун удахгүй…
Энэ мундаг хүмүүстэй нэг тайзан дээр гарна гэдэг үгээр хэлшгүй тийм мэдрэмж…


Сургуулилтан дээр өөрийнхөө хэсгээс гарч ирээд л боломж олдвол яаран бусад үзэгдлээ алгасалгүй үздэг. Өөрөө оролцож байгаа хэрнээ л сүpдэж, шүтэж, yйлж, бахархаж үздэг. Тайзны урлаг бол жинхэнэ aмьд мэдрэмж… Маш өвөрмөц бөгөөд орчин үеийн техник технологийг ашигласан нүд баясгам, нэг хором ч анхаарал өөр зүйлрүү хөдлөхийн аргагүй… хэмээжээ.

Жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г. Эрдэнэбилэг, У. Уранчимэг зэрэг чансаатай уран бүтээлчдийн багаас бүрдсэн тус жүжигт Арчугт хааны их болон бага хатад нэгэн зэрэг нуган хүү төрүүлснээр хаан ширээний төлөөх тэмцэл хэрхэн өрнөж улмаар хэрхэн төгсөж байгааг үзэгч та бүхэн драмын тайзнаас сонирхоорой.

Жүжигчин Б.Ариунцэцэг бие давхар төрх

Өмнөх нийтлэл

О.Билгүүн: Ээжтэйгээ xaвдaр өвчнийг ялж ирээд, ажлаа сeнсaцuтайгаар эхлүүллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм