Сошиалд Зэвvvн яриа нэвтрүүлгээрээ олны танил болсон хөтлөгч Т.Оргилыг танихгүй хүн үгүй биз. Тэрбээр өдгөө Зэвvvн ток шоун болгон нэрээ өөрчлөөд цахимд түгээх болсон.
Оролцогчоо хүндлэх, яриулах тал дээрээ л байнга шvvмж дагуулдаг талтай. Үзэгчид нь түүнийг зочноосоо их ярьдаг. Басхүү эмэгтэйчvvдийг доош хийдэг хэмээдэг билээ.
Тэгвэл Т.Оргил найз бүсгүйтэй болж өнгөрсөн намар бэр гуйж аваад байсан нь саяхан.
Түүний бүсгүйгээр тодорсон бүсгүй нь жирийн нэгэн биш цагтаа хүмүүсийг байлдан дагуулж байсан Making the band нэвтрүүлгээс төрөн гарсан Extacy хамтлагийн гишүүн Сэржмядаг юм.
Тухайн үедээ Сэржээгийн дуулах чадвараас илүү түүний бие нь хүмүүсийн анхаарлыг татдаг байсан. Харин тэрбээр энэ давуу талаа ашиглан одоогоор фитнесс, спиннингийн багш хийдэг юм.
Найз залуутайгаа хамтран влог хийж залууст хүргэх зорилготой яваагаа ч илэрхийлсэн. Хөл хорионы үед ч сайхан биеэ тордож дасгал хөдөлгөөнөөр хийсээр явсан.
Хөтлөгч Т.Оргил хүмүүсийг амьдрал үзсэн хойноо үерхэж, хүүхэдтэй болсон хариуцлагаа өөрсдөө заавал үүрэх ёстой хэлдэг. Тэгвэл хосууд харилцаагаа ил зарласан болохоор хүүхэдтэй болсон ч салахгүй насан туршийн хайраа олсон гэж үзэгчдэд харж байсан.
Тэгвэл хосууд хоёр тийш болсон уу гэж тэдний дагагчид ярих болжээ. Учир нь тэд өөрсдийн цахим хаягтаа бие биенийхээ зургийг арилган нэгнээ дагахаа больжээ.
Орчин цагт хосууд салж буйгаа илэрхийлэх нэг хэлбэр нь сошиал хаягтаа хамтдаа авахуулсан зургаа арилгах болсон. Үүний нэг адилаар тэд ч бас хоёр тийш болсон бололтой гэж таамаг дэвшүүлэх хүн олон байлаа.
Сэтгэгдэлүүд