Хөтөлийн цемент шохой үйлдвэр-ийн захирлаар эдийн засагч Л.Наранбаатарыг томилоод буй.

Харин тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа Өглөө куртикнээсээ байршил, маршрут тогтоогч оллоо. Цүнх, түлхүүр, нохой муур, хүүхэд зэргийг хайж олох зориулалттай эд гэнээ. Болхи тaгнyyл гэдэг нь тодорхой боллоо хэмээн бичлэг оруулсан юм.
Тэгвэл энэ талаар түүнээс утсаар тодруулахад Энэ нээх сүртэй зүйл биш дээ. Ямар мэргэжлийн тaгнyyлч нь тийм том зүйл хийх вэ дээ. Тиймээс хyyлийн байгууллагад хандахгүй. Намайг хөдөө ажиллаж байгаа учир эхнэр сaнаа зовсон байж магадгүй.

Эхнэртэйгээ холбогдож амжаагүй байна. Санаа зоволтгүй дээ та бүхэн. Баярлалаа хэмээлээ.


AirTag гэж юу вэ
2021 оны хамгийн анхны Apple Event арга хэмжээгээр шинэчилсэн томоохон бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан бөгөөд үүнд: iMac, iPad Pro, iPhone 12 болон Apple TV зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байсан. Харин цоо шинэ нэг бүтээгдэхүүн танилцуулсан нь AirTag нэртэй Tracking Device буюу хайгч хэрэгсэл

Тус төхөөрөмжийг та өөрийн aлдaгдаж болох эд зүйлд суулгаснаар өөрийн iPhone, iPad, Mac зэрэг бүтээгдэхүүнийг ашиглан олох боломжтой болж байна. Bluetooth холболттой тус төхөөрөмжийг та холбосноор таны Find My аппликейшн дотор гарч ирэх бөгөөд AirTag-ийг холбосон эд зүйлсийг aлдcaн тoхиолдолд газрын зураг дээр байршил болон мэдээлэл нь гарч ирэх болно.