АНУ-ы Колорадо мужид энэ сарын 13-ны өдөр хүн амины ноцтой хэрэг гарсан юм. 33 настай Крис Уаттс бие давхар эхнэр Шананн Уастт болон гурван настай Селеста, дөрвөн настай Белла охидоо хэрцгийгээр хөнөөсөн байна.
Тэрээр эхнэрээсээ салах хүсэлтээ өгсөн байсан ч эхнэр нь татгалзсан тул уураа барьж дийлэлгүй энэ үйлдлийг хийсэн хэмээн мэдүүлжээ. Крис Уаттс эхнэр охидынхоо цогцсыг өөрийн ажилладаг нефтийн үйлвэрээс холгүй гүний худгийн хажууд булсан байжээ.
Тухайн үед Крис Уаттсыг ажлын газрын бүсгүйтэйгээ амрагийн холбоотой байсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан юм. Тэгвэл эхнэр охидоо хэрцгийгээр хөнөөсөн Крис ижил хүйстэн байсан тухай түүнтэй олон жил дотно харилцаатай байсан залуу “HLN” сувагт мэдээлжээ.
“Тэрээр Крис Уаттсыг эхнэр хүүхэдтэй байсныг би мэдээгүй. Би үнэнийг мэдээд маш их цочирдсон. Тэр намайг мэхэлж байж” гэжээ. Амиа алдсан Шананн Уастт болон охидын амьдарч байсан байшингийн гадаа тус хотын иргэд эмгэнэл илэрхийлсээр байгаа ажээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд