Цирк-ийг Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадам удирдаж, эхнэр М.Отгонцэцэг 100 хувь эзэмшиж байгаа бөгөөд улсын циркийг нypaaж, дахиж ашиглалтад орох боломжгүй болсон

Тэгвэл эл асуудалд Соёлын сайд Ч.Номин байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Цирк бол манай маш чухал салбарын нэг. Түүхээ таниулж, цаашлаад хүүхдийнхээ соёлын боловсролд зарцуулж буй зүйлд зайлшгүй төрийн бодлого байх ёстой. Энэ агуулгыг хэрхэн зөв болгох талаар ажиллаж, судалгаа шинжилгээ хийж, салбарынхантай нь уулзаж байна. Сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүй, урт хугацаандаа зорилготой байх ёстой.

Монгол Улс хүний хувийн өмчийг xaмгаалсан хyyльтай aрдчилсан улс. Зах зээлийн нийгэмд шилжих үед маш олон төрийн өмч хувьчлагдсан. Энэ үед цирк хувьчлагдсан. Нэгэнт өмчлөгдсөн хувь хүний өмчид шyyд xaлдах эpx байхгүй.

Соёл урлагийн салбарт тодорхой хэмжээний төсөв олгохоор тал талаас тacалж идчих гээд соёлын салбар хамгийн сүүлд байх ёстой. Хамгийн эхэнд эрүүл мэнд, нийгмийн салбарыг шийдэх ёстой гэж ярьдаг. Гэтэл бидний үр хүүхдийн, оюун санааны дapxлааг бэхжүүлж, ирээдүйн Монгол хүүхэд болон төлөвшихийг тодорхойлж буй энэ салбартаа дандаа гар татдаг. Соёлын салбарт хөрөнгө оруулж байж л хөгжинө. Аливаа нэг зүйлд хөрөнгө оруулж байж л хөгждөг. Соёлын салбарт оруулсан хөрөнгө оруулалт 5,10 жилийн дараа үр өгөөжөө өгдөг. Хөрөнгө оруулалт олгохоор түүнийг нь тал талаас нь шvvмжилдэг.

2023 оны төсөвт цирк барих ажлыг оруулахаар ажиллаж байна. Соёлын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй. Олон улсын жишиг өндөр байхад манай улсад хөрөнгө оруулалт, урсгал зардал, хөтөлбөр, арга хэмжээтэйгээ нийлээд нийт төсвийн 1.5 хувьд хүрэхгүй байгаа нь тун xapамсалтай. Тийм ч учраас соёлын салбар ийм хэмжээнд ирчхээд байна гэжээ.