нийгэм

НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна гэх Н.Учралын мэдэгдэл oлныг бyxимдуулав

4

УИХ-н гишүүн Н.Учралын ярьсан яриа цахим орчинд олон нийтээс нэлээд шүүмжлэл хүртсэн сэдэв болоод байна.

Тэрбээр ярихдаа, НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг айлууд маш олон байна хэмээжээ. МАН-ын дэргэдэх НАМЗХ-н ерөнхийлөгч тэрбээр өнгөрсөн амралтын өдрөөр болсон ээлжит бус их хурлын үеэр ингэж ярьж байна.

Бага opлоготой иргэд, тэтгэврийнхэн улиралдаа НӨАТ-ын буцаан олголт гэж 10, 20 мянган төгрөг л авч байгаа байх. Тэгээд энэ 10, 20 мянгаараа амьдралаа залгуулдаг маш олон хүн байна гэнэ.

Нэг айл амьдрал залгуулахад сард наад зах нь 1 сая төгрөг хэрэгтэй, 1 саяын буцаан олголт авахын тулд сард 50, улиралд 150 саяын худалдан авалт хийх хэрэгтэй болно.

Буцаан олголтын хувийг 4 болгож нэмэгдүүлэх хууль санаачилна гэсэн түүний яриа олонд таалагдсангүй.

Ард иргэд НӨАТ-ын 10 хувиа төлөөд хоёр хувиа жилдээ дөрвөн удаа буцаан авдаг.  Гэхдээ эрхэм гишүүнээ хэрэв та тоо баримт тооцоо судалгаа хардаг бол НӨАТ-ын буцаан олголтоор амьдрах ямар ч боломжгүй.

Хэдэн зуун саяар нь төлбөр тооцоо хийдэг та хэдэн төгрөгийн буцаан олголт авдагийг иргэд бид мэдэхгүй. Гэвч иргэдийн олонх нь улиралдаа ихээр бодоход 40-150 мянган төгрөг буцаан олголтод авдаг. Энэ мөнгөөр бүтэн улирал байтугай, сар бүр авдаг цалингаараа ө л залгуулах боломжгүй болоод байгаа гэдгийг олон нийтийн зүгээс ярьж байгаа юм.

Ч.Ганжавхлан: Baji Yalalt болон Van De Bo ч билүү бaцaaнyyд чинь та нарын ширхэг бараагаа илүү үнэтэй авч байгаагийн чинь төлбөрт их хувь нэмэр оруулсан шүү

Өмнөх нийтлэл

Xaлyyxaн Б.Санcapмаагийн будаггvй төpx

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

4 Сэтгэгдэлүүд

  1. гишүүний ёрөнхий санаа зөв дөрөв нь хувь өгий гэж бгаа учралдаа баярлаж бн

  2. энэ дандаа тэнэг тэнэг юм ярьдаг новш. аймаар ууртай. хэвийн боов тараасныг нь шүүмжилсний төлөө яаж хүмүүс рүү үсчин дайрч блаа? амьдрал мэдэхгүй хөгийн лалар.

  3. УЧРАЛ ГИШҮҮН ЗАРИМДАА ЯГ ОНОЖ ХЭЛДЭГ. СОНГОГЧИДТОЙГОО ИХ ОЙР БАЙДАГ БОЛОЛТОЙ ЮМ БИЛЭЭ.

  4. АМЬДРАЛ ХАРИН МЭДЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ . ЮУН БУРУУ БАЙНА.

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм