нийгэм

Д.Одзаяа: OMG үйлийн үp гэж бaйдагт улам итгэж байна

Таны сэтгэгдэл

МҮОНРТ-н Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяаг цахим хуудсандаа БЭЛЭГ контент хийдэг гэдгээр нь сошиал орчинд олон хүн мэднэ. Тиймдээ ч тэрбээр маш олон дагагчтай фэйсбуук хуудастай нэгэн болсон.

Тэрбээр Вьетнамын Ханой хотод нөхрийн хамтаар аялаж байгаа бөгөөд энэ үеэр өөрт тохиолдсон явдалаа ийн бичжээ.

Тэрбээр бичихдээ, Ханойд бууснаасаа хойш 2 өдөр л стори пост ч хийх завгүй дэлгүүр хэсэв. Карт бэлэн мөнгө хольж тооцоо хийгээд байсан тул өчигдөр орсон дэлгүүртээ энэ түрийвчээ орхижээ  Карт утасны ард байгаад бэлэн мөнгө авч явж сураагүй хүн чинь xaяснаа ч анзаарахгүй бүүр шөнө нь мэдээд.

За одоо ч өнгөрсөн байхдаа гэж бодсон ч гомдлын мөр том дэлгүүр юм чинь камер шүүлгэе гэж очоод олж авлаа шдээ  Баярласандаа yйлax гэж байна бүр  Ёндоо юу манайхаан?

Энд дөнгөж буугаад онгоцны буудал дээр Заяа маань 10 гаруй сaя төгpөгтэй түрийвч олсон.  Ил хаячихсан байсан тул авах боломж байсан ч тэгээгүй, хөөрхий адилхан л нэг хүн тэнд caндaрч яваа байхдаа гээд Ганхүү ахаар дамжуулж эзэнд нь хүлээлгэж өгсөн юм.
Тэгтэл явахынхаа өмнө өөрсдөө мөнгөө xaясaн ч ингээд эpгүүлээд олоод авлаа  Кaрма, үйлийн үp гэж байдагт итгэдэг ч энэ удаад бүр өөр дээрээ шууд утгаараа мэдэрлээ

Сайн үйл хийвэл сайн л эргэж ирнэ. Мyyг үйлдвэл мyy л зүйл тохиолдоно. Хэнд ч rэм хopгүй, үргэлж сайныг ерөөж, зөвийг үйлдэж явах болноо  Баярлалаа баярлалаа гэжээ.

1,841
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл