нийгэмОнцлох

Залуус нyлимc дyслуулан Монголоосоо зyгтaж байна

1

Монгол залyyсын мөрөөдөл, зорилго Mонголоос л явах болжээ. Хилийн хaaлтад хоёр жил хашигдсан хөдөлмөрлөх насны гадагшaa явах эрэг дээр нисэх онгоцны бyyдал дvvрч, өдөртөө зуу зуун залуус монголыг оpхин явж байна.

Дөрвөн зуун сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэй монгол улсын дөрвөн сая хүрэхгүй иргэн монголоос дайжихыг. Шулуухан хэлэхэд монголоос зайлахыг л хүсэж байна. Тэр дундаа залуус эх орондоо бүх боломж нь хязгаарлагдмал учраас гадагшаа л явж амьдралаа сайжруулах хүсэлт хөтлөгдөж.

Өдрийн бодол шөнийн зvvд болсон залуусын залуу гэр бүлийн төлөөлөл бол энэ гэр бүл гурван настай хүүгээ дуртай тоглоомыг нь авч өгч үлдээгээд тэд явж байна. Малчны хотонд бууриа сахин настнууд үлдэж байгаатай адил монгол улсын тулгыг, хөдөлмөрийн насанд шувтарч байгаа иргэд л сахин үлдэж, нөгөө монголын ирээдүй гэж цоллон ярьдаг залуус хариулсыг зорьж байна.

Өнөөдөр монгол улс хүнээр бол арчаатайхан байсан бол нисэх онгоцны буудал дээрх энэ хөл энэ чемоданууд гадаад улсыг бус монголоо чиглэх байлаа. Алхам холдоогүй хүүхдээ аав ээжийгээ залуус орхих биш тэдний энгэрт үлдэх байлаа.

Залуус ийм олноороо харь орныг зорьж зорихоор төлөвлөж байгаа нь тэдний сонголт. Эсвэл тансаглал гэхээс илүүтэйгээр амьдралын гарцаагүй шаардлага тулгарсан нь давамгайлж байна аа. Хэрвээ эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудал үргэлжилсээр л байвал гадна орныг зорих монгол залуусын хөл татрахгүй. Сарын цалин нь хотын төвийн нэг өрөө байрны үнэд хүрэхгүй.

Бидний ярьж заншсанаар бор зүрхээрээ орон гэртэй болох боломж тэнгэрээс од шүүрэхтэй адил гээд монголоос явах мянга мянган шалтгааныг нэрлэж болно оо.

Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд сүүлийн таван жилд жаран найман мянга гаруй иргэн гаднын улсад байнга оршин суух үед тэйгээр хэлт авчээ. Үүн дээр сүүлийн гурван жилд монгол улсын иргэн байхаас татгалзсан долоон зуун хорин гурван иргэн нэмэгдэнэ.

Хоёр жил хашигдсан хүмүүс хил нээгдэхтэй зэрэг эргээс айлсан үерийн ус өвлийн цөн түрсэн гол шиг гадагшаа урсаж байна. Монголдоо үнэгүйлдсэн монголчууд хэзээ салхи шиг эргэх вэ

Тycламжийн бараа авах иргэд өглөөний 6 цагаас эхэлж дараалал үүсгэжээ

Өмнөх нийтлэл

Нoxой бyyдaх гээд aндyyрч aйлын цонх руу бyyджээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

1 Сэтгэгдэл

  1. юугаа солиотой юм бичээд байгаа лалрууд вэ зайлвал зайлна нь биз хэнд хамаатай юм амиа аваад явж чадахгүй бол хаана ч хохь чинь гэдгийн

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм