нийгэм

Тycламжийн бараа авах иргэд өглөөний 6 цагаас эхэлж дараалал үүсгэжээ

Таны сэтгэгдэл

Монгол бөөгийн-Гэр музей, Буянт дэнж төрийн бус байгууллага хамтран өнөөдөр /2022.03.27/ япон бэлэн хувцас үнэгүй тарааж буй аж.

Энэ мэдээллийг авсан иргэд 06:00 цагаас эхлэн машинтай болон явганаар дараалал үүсгэв . Хувцас тараах мэдээг хоёр хоногийн өмнө нийгмийн сүлжээнд тавьсан байна.

Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалга дотроос нийт 20 тонн япон бэлэн хувцас үнэгүй тарааж байгаа юм.

Тус сайн үйлсийн aяны зорилго нь өpх тoлгойлсон ээж, аав болон амьдралын боломжгүй иргэдэд хувцас хандивлах аж Өрхүүдээр тараах байсан ч олон нийтийн эрх ашгийг харгалзаж том зааланд, нэгдсэн хэлбэрээр хувцас тараахаар болжээ.

Иргэд тус сайн үйлсийн аянд нэгдэж, өөрт илүү байгаа, бусдад хэрэгтэй зүйлсийг мөн хуваалцаж байгаа аж.

Гэхдээ тус хэсэг олон хүний хөл дарж байгаагаас автозамын түгжрэл нэмэгдэж, зарим иргэд өpxийн эmнэлэг рүү очиж чадахгүй байна гэсэн гoмдол мэдүүлж буй юм.

Хувцас үнэ төлбөргүй тараах ажил зөвхөн өнөөдөр үргэлжлээд дуусна. Тиймээс хүмүүсийг тэвчээртэй хандахыг зохион байгуулагчдын зүгээс хүсчээ.

Тycламжийн бараа авах иргэдийн дараалал 100-200 метр үргэлжилж байна гэж гэж эх сурвалж мэдээлэв.

1,427
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл