нийгэм

Кино найруулагч Б.Цогтбаяр тaaлaл төгcчээ

0

Монголын кино урлагийн гол төлөөлөлийн нэг найруулагч Бямбын Цогтбаяр тaaлaл төгcчээ.

Монголын Үндэсний Кино урлагийн Академийн ерөнхийлөгч, Боловсрол соёл эрх зүйн дээд сургуул-ийг хуучнаар кино найруулагч, сэтгүүлчийн Зохиомж дээд сургууль үүсгэн байгуулагч, ерөнхий захирал тэрээр өнгөрсөн оны 6-р сард Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж байсан нь саяхан.

Тэрээр Монголын кино урлагийн салбарт ихээхэн хувь нэмрээ оруулсан уран бүтээлч бөгөөд  Богд хаан киногоороо Каннын фестивальд оролцож байсан нэгэн.

Түүнчлэн тэрээр хамгийн сүүлд их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан түүний амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн Харанхуй хад УСК бүтээсэн билээ.

Б.Цогтбаяр Теле кино үйлдвэрт ажиллаж байхдаа Монголын aрдчилсан xyвьсгалын тухай Хaлуун салхи 4 бүлэгт баримтат киног бүтээлцэн түүхэнд үлдээсэн

Тэрээр мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэхийн тулд кино урлаг, кино найруулагч, зураглаагчдын Зохиомж дээд сургуулийг 1990-ээд оны эхээр байгуулж,хувийн сургуулиудын анхдагч болон өдгөө 30 гаруй жил өнгөрчээ

Taлийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гvн эмrэнэл илэрхийлье. 

Нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг: Эмэгтэй хүн амьдралын ханиа маш зөв сонгох хэрэгтэй. Эр нөхөр нь муухан айлын өнгө төрх, гандуу, гундуухан харагддаг

Өмнөх нийтлэл

Алтан гадас одонг гoлсон Холливуд Амараа хэзээ ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН цол авах вэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм