Ц.Алдармаа Ц.Оюунтуулд 10 саяас илүүг хялайлгахгүй гэж томорч байжээ.
Жүжигчин Ц.Алдармаа батлан даалтад гарангуутаа дахиад л шуугиан тарих шахаж байжээ. Юу гэхээр тэрбээр “Өнгөрсөн намтар нь цэвэр хүн хаана ч байхгүй, олон удаа ноороглуулж байж л сайн зохиол төрдөг..”
хэмээн жиргэж, өөрийгөө өмөөрөв.
Уран бүтээлийн хамтрагчаа халуун усаар шалзалж, насан туршийн шарх үлдээчихээд ингэж том ярьдаг хүн түүнээс өөр байхгүй л болов уу.
Анхан шатны шүүх хурал дээр 5 цагийн турш уйлж зогссон бүсгүй ийн бичжээ.
Д.Оюунтуулд эмчилгээний зардал гэж 30 сая төгрөг өгөөд явуулсан гэх зүйлийг Ц.Алдармаагийн өмгөөлөгч нь хэлж байсан ч Д.Оюунтуулын эмчилгээнд шаардагдах бүх зардлыг гаргаж өгсөн, хор хохиролгүй болгосон гэх шахуу зүйлийг хэлсэн.
Гэтэл үнэн хэрэгтээ 10 сая төгрөг л өгсөн гэнэ. Эрүүл мэндийн их хохирол үзсэн Д.Оюунтуулын тухайд өртөг зардал өндөртэй Солонгос руу явахад замын зардалд нь л нөгөө мөнгө нь ороод таарсан гэнэ.
Дахиад өөр мөнгө төгрөг хялайлгахгүй гэж Ц.Алдармаа хэлсэн гэсэн..
Хүнтэй сууж, хүүхэд ч төрүүлээгүй залуу бүсгүйн биеийг эрэмдэглэчихээд ийм зүйлийг ичихгүй ярьж сууна гэдэг, харамсалтай.
Сэтгэгдэлүүд