нийгэм

Тэгш-Очир:Эхнэр хүүхдүүдийг нь манай улс авахгүй гэсэн гэнэ.Хэрэв эхнэр хүүхдийг минь авахгүй бол

0

Би энд Украин эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Одоогоор газар доор метронд сууж байна.

Сая агаарын дайралт гээд хүмүүс метроны хонгил руу орж чихээ дараарай, газар хэвтээрэй гээд нэг хэсэг эвгүй байдалтай байлаа. Ерөнхийдөө энэ хотын энд тэндгүй пуужин харваж, галдаад байгаа бололтой байна.

Энд байгаа монгол оюутнууд байр түрээсэлдэг нэгнийдээ цугласан байна. Би мессиж бичиж “метрон дотор ороорой” гэж хэлсэн. Яг яахаа сайн мэдэхгүй гадагшаа гарах гэхээр бөмбөгдүүлчхээд хэцүү нөхцөл байдалтай байна. Мөн энэ хотоос гарах урсгалыг хаасан, аюултай орчинд байна хэмээн мэдэгдэл хийж байсан.

Орхон аймгийн Ардчилсан намын гишүүн, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Батхуяг нүүр номондоо Украинд байгаа иргэнээ гэр бүлтэй нь татаж өгөхийг ГХЯ-аас хүсч, ингэж бичжээ.

“Украйны Харьков хотод байгаа Тэгш-Очир дүү зурвас үлдээжээ. Одоо тэнд шөнө болж байна. Тэд метронд нуугдаж байгаа учир сүлжээ барихгүй байгаа юм байна.

Панда буюу Тэгш-Очир маань Эрдэнэт хотод төрж өссөн, бүжгийн Оникс хамтлагийн ахлагч, Украин эхнэртэй, хоёр хүүтэй. Өвөө нь манай Эрдэнэтийн зохиолч яруу найрагч Содномдоржоо гуай юм. Эхнэр хүүхдүүдийг нь манай улс авахгүй гэсэн гэнэ.

Хэрэв эхнэр хүүхдийг минь авахгүй бол үлдэхээс өөр яахав, эхнэр хүүхдээ орхиод яаж явахав, хэзээ үхэх бол гэсэн айдастай байна гэжээ.

Хэрэв иргэдээ авчрах боломж байвал Гадаад хэргийн яам өгөөмөр сэтгэл гаргаад Тэгшээ дүүг минь эхнэр хүүхдүүдтэй нь авчирч гэр бүлийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулж өгөхийг хүсч байна” гэв.

Хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг Л.Баттулгын дурлалын дөрвөлжин

Өмнөх нийтлэл

Би хуулийн aнrид сурдar учрaaс цarдaarийн дoтooд журмыr мэддэr.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм