нийгэм

МУГЖ Н.Ариунболд:Хуучин хадам аав маань халамцчихаад “Чамайг ийм баян болохыг мэдсэн бол…” гээд уйлж байсан удаатай хэмээн

0

Хэдийгээр найруулагчид хамгийн авьяасгүй нөхдүүд бол хошин урлагийнхан гэдэг ч өнөө цагт хошин урлаг шиг хүчирхэгжиж байгаа урлаг манайдаа бараг л байхгүй.

Бусдыг инээлгэж, ухааруулж, уйлуулж чаддаг хүмүүс бол яахын аргагүй хошин урлагийнхан болхоор ингэж хүчирхэгжиж байгаа нь дамжиггүй.

Волтрон Бооёо бол Монголын хошин урлагт төрсөн супер үзэгдэл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

“Шинэ үе” продакшинаа байгуулж, үе тэнгийн үхэр хонь жилтнүүд дундаасаа хамгийн шилдгүүдийг цуглуулж, ард түмнийг инээлгэх их үйлсэд сэтгэл шуударч байсан цаг эртнийх.

Хошин урлагийн хоршил 3 хэмээн Амбий, Бооёо, Хүрлээ гурав манддаг байсан тэр үеэс хойш энэ эр мөн ч ихийг үзэж, дуулжээ. Яасан гэнэ, Бооёотойгоо муудалцаад Амбий хамтлагаасаа гарлаа, яасан гэнэ, Хүрлээ араас нь бас гарч гэнэ гээд л.

Харин Бооёо сайн муу хэл ам, атаа жөтөөг давсаар өдгөө Монголын хамгийн баян жүжигчнээр тодроод буй.

Хар шил, хар бүрх малгай өмсөж, үсний үзүүрээс хөлийн үзүүр хүртлээ брэндээр гоёж, одын зиндаа гэгчийг харуулах болсон түүний гэргий ч ялгаагүй. Хошин урлагийн хамгийн дэгжин, эрхэмсэг тэргүүн хатагтай болжээ.

Ингэхэд Бооёогийн гэргий Ганцэцэг хэмээх энэ бүсгүйн тухайд түүний 2 дахь сонголт нь.

Оюутан байхдаа айлын эрх танхи ганц охинтой үерхэж, амьдарч суусан ч гэлээ хоёр тийш болсон бөгөөд одоо цагаан сараар хуучин хадмууд дээрээ очиход экс хадам аав нь халамцчихаад “Чамайг ийм баян болохыг мэдсэн бол…” гээд уйлж байсан удаатай гэх яриа ч байдаг.

Ямартай ч эр хүн тугал хариулж явсан ч туг бас барьж болдгийг энэ биеэрээ харуулж, өөрийн хүчээр омог бардам амьдарч яваа ноён Б.Ариунболдын гэргий эрхзүйч мэргэжилтэй, Бооёод гурван охин төрүүлж өгсөн үзэсгэлэнтэй бүсгүй бий.

Тиймдээ ч жүжигчин Бооёогийн эхнэр, хоёр охин нь ёстой л нүдээ бүлтийтэл гоёно гэдэг болж явдаг. Бооёогийн эхнэр Ганцэцэг нас 40 хол гарсан ч хоёр охиноосоо огт ялгардаггүй.

Биеийн жин, бэлхүүсний тойргоо гайхалтай сайн хадгалж явдаг. Ямартаа л хүмүүс “Бооёогийн эхнэр, “Шинэ үе”-ийн бүсгүйчүүдээс илүү гоё” гэж хэлэх вэ. Бооёо ч мисс эхнэртэй хайртай, халамжтай гэж жигтэйхэн. Өөлсөн хүнд “базуулсан” гэдэг ангилалд орно.

Өнгөрсөн хавар 4 дүгээр сарын сүүлчээр болсон төрсөн өдрөөр Бооёо эхнэртэй Английн алдарт брэнд Jimmy Choo -н алтан шаргал өнгөтэй, түрийтэй хавар намрын гутал бэлэглэсэн.

Бооёогийн эхнэр инстаграмд хорь хүрээгүй охидоос дутахгүй, эд гоёл нь хотын гангачуудаас илүү гарна уу гэхээс дутахгүй болохоор, бэлэгнийхээ зургийг инстграмдаа оруулсан нь хэдэн өдрийн яриа болсон.

Энэ гутлыг 4 сая 500 мянгаас 5 сая төгрөгийн үнэтэй гэлцсэн. Саяхан цахимд 20 настай зургаа оруулах давалгаа өрнөсөн. Бооёогийн эхнэр ч үүнээс дутсангүй 20 настай зургаа оруулж,бяцхан тайлбар зүүлт хийгээд амжжээ.

Б.Отгонтуяа:Анх нөхөртэйгээ оюутны байранд танилцаж байсан.Нэг удаа тоглолтонд явахынхаа өмнө муудалцаад хэдэн өдөр уйлж

Өмнөх нийтлэл

Хошин урлагийнхан дотроо хөрөнгө чинээгээрээ тэргүүлдэг Л.Баттулгын дурлалын дөрвөлжин

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм