нийгэмОнцлох

Төрийн байгууллагуудад “Согтууруулах ундаа“-ны шалгалт хийхэд хэд хэдэн байгууллага бүдрэв

0

ЗТХЯ-ны Газрын дарга нар албан өрөөндөө архидаж, нэгнийхээ аминд хүрсэн онц ноцтой хэрэг нийгмийг цочроож, төрийн албынхныг хариуцлагаа чангатгахыг “хүний амиар” мэдрүүлсэн.  

Хэрэг гарснаас хойш Ерөнхий сайд үүрэг болгож, төрийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэл өгч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ажлын хэсэг байгуулж, бүх яамдад шалгалт хийжээ.

Шалгалтыг 13 яам, 12 агентлаг, НЗДТГ-т хийжээ. Түүний үр дүнд Төрийн тусгай хамгаалалттай 18 газар буюу төрийн байгууллагуудаас 1139 өрөөнөөс албан хаагчдынх нь зөвшөөрсний дагуу 830 өрөөнд үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11ширхэг шатамхай/салют,бензин гэх мэт/ бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав илрүүлсэн байна. Энэ бол зөвхөн нэг удаагийн шалгалтаар илэрсэн зөрчлүүд. Шалгалтын дүнг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Хэрхэн шийдвэр гаргах, хариуцлага тооцохыг Засгийн газраас мэдээллэх аж.

Ганц бие аав хүүхдүүдийнхээ сургуулийн “Ээжүүдийн өдөрлөг“-өөр дааншинз өмсөн иржээ

Өмнөх нийтлэл

Монголын урлагт охидын шинэ хамтлаг мэндэлжээ /ФОТО/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм