нийгэм

Нөхрөө нэг л хүнтэй галзуурах гэж байгаа юм шиг хардаад байна

0
An asian man looks unhappy sitting on the bed, with his partner (out of focus) behind him

Би гэрлээд 7 сар болж байна. Одоо 3 сартай жирэмсэн. Нөхөртэйгөө 3 жил гаруй үерхэж байж нэг гэрт орж, батлуулсан.

Би нөхрөө ганцхан хүнтэй л хардаад байна
Урт захиаг минь тэвчээртэй уншиж, надад тусална гэдэгт найдаж байна. Би нөхрөө ганцхан хүнтэй аймар хардаад байна. Асуудлыг илүү ойлгомжтой болгохын тулд богино нэр орлуулж бичье.

Анх нөхөртэйгөө буюу Оргилтой танилцах үед миний багын найз Золоотой тэр холбоотой байсан юм. Нэг их дотно биш ч холбоотой байдаг байсан. Мэссэж бичдэг байсан. Золоо өөрөө огт юм боддоггүй, зүгээр л миний эрэгтэй найзуудын нэг гэж ярьдаг байсан юм. Харин Оргилын зүгээс харахад арай өөр бодолтой юм шиг хөндлөнгийн хүнд харагддаг. Энэ асуудал жил гарангийн дараа намжсан.

Оргилтой би харьцаж эхэлсэн. Би тэдний өмнөх холбоог мэддэг бас хальт болж өнгөрсөн эвгүй дурсамж байдаг. Тиймдээ ч би зайгаа барихыг маш их хичээдэг байсан.

Би анхнаасаа л тэр хоёрыг харддаг байсан. Мэдээж найзуудаараа бөөнөөрөө уулзах үед тэр хоёр хоёулаа ирж таарна. Би Золоо тэр хоёрыг уулзах бүрт нь харддаг байсан болохоор Оргилтой харилцаагаа зузаатгахгүй зугтаад л яваад байлаа.

Гэтэл Оргил дэндүү шаргуу, зүтгэсээр байгаад л намайг буулгаад авсан юм. Үерхэж эхлээд л би тэрэндээ хайртай, гэхдээ Золоотой харддаг гэдгээ хэлсэн.

Хардах тодорхой шалтгаануудыг ч гаргаж ирсэн. Оргилтой үерхэх 3 жилийн хугацаандаа найзуудтайгаа уулзахгүй байж мэдээж огт чадахгүй. Багын найзуудтайгаа уулзах үедээ Золоотой хардаж байгаа хардалтаа дотроо нууж, өөрийгөө буруутгаж, хүчээр тайвширч, нэгэнт болоод өнгөрсөн явдлыг мартахыг хичээж ирсэн.

Одоо гэрлээд миний хардалт улам бүр ихсээд байна. Уг нь Золоо ч гэсэн сайн залуутай гэрлэсэн. Тус тусдаа гэр бүлтэй болцгоолоо. Гэхдээ л би одоо нөхрийнхөө амнаас тэрний нэрийг хааяа нэг сонсох тоолонд, бид уулзах үед миний дотор дэлбэрэх шиг л болох юм.

Өнөө орой манай найзууд манайд ирнэ. Нөхөр маань сэтгэлдээ намайг биш Золоог тээдэг юм шиг гомдмоор мэдрэмж надад үргэлж төрдөг. Өөр ямар ч эмэгтэй надад падлийгүй. Би Золоог л ирүүлмээргүй байна. Үнэндээ амьдралаасаа бүр гаргамаар байна.

Дахиж харахыг, нэрийг нь сонсохыг ч хүсэхгүй байна. Гэхдээ мэдээж буруу гэдгийг ямар ч хүн мэднэ. Хэрвээ зөв байлаа гэж бодоход Золоогоос бүр мөсөн холдохын тулд бүх найзуудаасаа холдож, нөхрөө хүртэл ажлаас нь гаргах хэрэгтэй болно.

Хардалт өвчин гэдэг. Миний энэ өвчин үү? Гэхдээ би Золоогоос өөр хэнтэй ч харддаггүй. Манай нөхөр Золоогоос өөр ямар ч эмэгтэйтэй яаж ч марзганасан би тоглоом гэдгийг нь мэддэг.

Надад уурлаж ч юм уу намайг ямар нэг байдлаар түр мартаад өөр эмэгтэйтэй шалчиганасан ч гэсэн хаа холдох юм бэ. Тэр эмэгтэйчүүдээ тэгээд л мартах нь ойлгомжтой болохоор би огт юм боддоггүй. Харин Золоогийн хувьд энэ шал өөр зүйл.

Би яах вэ? Хэрвээ би буруу хардаж байгаа бол хардах гэдэг өвчнийг нь туссан бол яаж эмчлэх вэ? Эсвэл зөв, үнэний ортой хардаад байна уу? Яаж ялгах вэ? Надад туслаач, зөвлөөч! Нөхрийнхөө сэтгэлд өөр эмэгтэй байхгүй ганцхан би л байгаа гэж өөртөө итгүүлэхийн тулд нөхрөөсөө илүү их хайр энхрийллийг нэхээд байх юм. Бараг л нөхрийгөө залхтал. Энэ нь нэмж асуудал үүсгэж байна. Би яах вэ?

П.Эрдэнэзаан:Анх охиноо төрж байх үеэр сандарсандаа төрөхийн цонхыг хагалаад эмчид нь ёстой л нэг зад загнуулсандаа

Өмнөх нийтлэл

Тасарталаа уусны дараа аав намайг буудал руу дагуулж ороод санаанд оромгүй зүйл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм