Жvжигчин Л.Сөрөлт, дуучин a.Тvмэн-Өлзий хоёр aнх 2013 оны зун “Хөөрхөн” дууг дуулснaaр хaмтын урaн бvтээлээ эхэлжээ. Одоо ес дaхь жилдээ хaмтрaн дуулж бaйгaa
Хайрын дуугаар хоёул ханьсаж, хамтарсан тоглолтоороо бүр хөдөө орон нутгаар аялан олон дэмжигчтэй болсон дуучин А.Түмэн-Өлзий, жүжигчин Л.Сөрөлт нарыг сонсогч фэнүүд нь андахгүй.Тэдний хийсэн дуу болгон хит болдог билээ.

Харин энэ удаад тэд ирэх сараас гадаад улс руу аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаагаа цахим хуудастаа нийтэлсэн байжээ.

Дуучин Түмэн-Өлзий бичихдээ, 3 сард гадагшаа явж тоглох санаатай хэмээн бичсэн пост доор нэгэн хүн “Солонгост битгий ирээрэй” хэмээн бичсэн нь дуучин бүсгүйг бухимдуулан хариуд нь Эгч нь чиний шал угааж олсон хэдэн цаасыг авахгүй, айлтгүй хаха гэж хариу бичжээ.

Харин энэ хариултанд ихэнх хүн бухимдсан бөгөөд нээх удалгүй энэхүү зургаа устгасан байна.
Тэрээр тэрхүү коммент бичсэн хүн рүү чат бичиж уучлал гуйсан байна.
Сэтгэгдэлүүд