Монголын урлагт X-Түц хамтлагаас гараагаа эхлээд олон арван шилдэг кинонуудад тоглож царай зүс , гоо сайхнаараа ард түмэндээ танигдсан жүжигчин бол Б.Хулан юм. Жүжигчин Б.Хул ан “ФОТО МОДЕЛЬ”-д авьяастай бөгөөд жүжигчний карьераа эхлүүлэхээс өмнө буюу 14-хөн настайдаа унаган гоо үзэсгэлэнгээрээ Монголын анхны фот о моделийн титмийг хүртэж явсныг мэдэх хүмүүс цөөнгүй.
Тэрээр фото моделийн талбарт амжилт олох авьяастай гэдгээ олон ч удаа баталж олон компани, брендийн нүүр царай болоод амжсан бөгөөд үзэсгэлэнтэй төрх, өв тэгш биеэрээ Монголын олон мянган залуусын харцыг булаадаг сайхан бүсгүй гэдгээрээ алдартай.
Анх Соёл урлагийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөнийхөө дараа X-Түц прогдакшнд нэлээд хэдэн жил харьяалагдаж ажилласны эцэст хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон байдаг.
Хамтлагт байх хугацаандаа давхар олон кинонд дүр бүтээсэн ба “Ийм нэгэн дурлал” кино, “X0ри0той жүжиг”, “С.е.к.с.ийн эрх чөлөө”, “Болсон явдал”, “Бурхан өршөө”, “Найз” зэрэгт тоглон олны танил болсон билээ.
Тэгвэл түүний тоглосон кинонуудаас өөрт нь хамгийн их сэтгэлд хоногшиж үлдсэн дүр нь “НАЙЗ” МУСК-ны Саруулын эхнэрийн дүр ажээ. Энэхүү кино ч мөн үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан чанартай уран бүтээл болсноороо онцлог байдаг.
Жүжигчин Б.Хулангийн хувьд 2011 онд нээлтээ хийж байсан “Болсон явдал” кино түүний хувьд тоглоход хамгийн хэцүү кино байсан гэнэ. Яагаад гэвэл уг дүр нь өөрийнх нь зан характераас яг эсрэг нь үргэлж 0рил0ж, хашrирдаг дүр байснаас үүдэж дүрдээ орж чадахгүй зураг авалтыг нэг хоног хойшлуулж л дээ.
Гэтэл үүнээс болж МУГЖ Одончимэг түүнийг -Чи ёстой юу ч чадахгүй, жүжигчин байхаа больж үз, чамаас болоод нар уначиxлаа нтр гээд д.э.л.б.э 3АГНAЖ гарчээ.
Манай Хулан ч залуу жүжигчин байсан тул шөнөжингөө зураг авалтын газраа дүрээ бэлдэж хонох зуураа гомдсондоо өөрийгөө чадахгүй байгаадаа, баг хамт олноо хөлдөө чирсэндээ санаа нь зовж а.с.r.а.р.т.л.а.а y.й.л.ж хоножээ.
Тэгээд маргааш нь шарандаа сайн жүжиглэж дүрээ чадaхаараа хамаагүй сайн бүтээж зураг авалтандаа тэнцэж дүрсийг нь авчээ. Тэгтэл МУГЖ Одноо түүнийг тэвэрч аваад “- ёстой мундаг, миний охин чинь уул нь ийм мундаг штээ, би чамаас ийм л юм хүсээд байсан байхгүй юу” гэсэн чинь өөрийн эрхгүй нулимс нь цийлгэнэж ихэр татаж yйлсан хөгжилтэй сайхан дурсамжаа хуваалцжээ.
Comments