нийгэм

Шинийн 3,9,15-ны сарнаас энерги авах тухай , Энэ нь амьдралд ямар ач тустай вэ ?

0

Шинийн 3,9,15-ны сарнаас энерги авах тухай Уламжлалт ёсоор монгол эмэгтэйчүүд сарны хөдөлгөөнийг харгалзаж үйл ажлаа таруулдаг байжээ.

Шинийн гурван, арван тавны сарыг тааруулан үрийн заяа дуудах болон орон гэртэйгээ холбоотой хүслээ даатган дууддаг байна. Шинийн 9-нд сар таллаж гардгийн учрыг ч тэд мэддэг.

Энэ өдөр сарнаас цацрах энерги их, арга билгийн харьцаа тэнцүү байдаг гэнэ.

Монголчууд сарнаас хишиг буян гуйхдаа хормойгоо дэвсэн сууж баруун гараа зүүн гарынхаа доогуур оруулж , зүүн гартаа дугуй хэлбэртэй мөнгө тавин дэлхийн эргэлтийг чигээр хөдөлгөх үйлдэл хийдэг байв.

Энэ нь мөн монголчуудын есийн тооны билэгдлийн хэлбэр илэрхийлэгддэг байна.

Шинийн 15-ны сар Хүн бүхний харах хамгийн дуртай хэлбэр дүрстэй тэр л тэргэл саран билээ. Түүнийг удаан харахаар сэтгэл тэнийж, гэгээн илч нь биенд минь шингэх шиг болдог. Тэр гэгээлэг, тэр бүтэн, тэр өө сэвгүй, дэндүү төгс төгөлдөр болохоор түүний ид шидийг хүн бүхэн өөртөө шингээхийг хүсдэг юм.

Тэргэл сартай энэ өдөр хүний доторх (дотоод могой) эрчим идэвжиж, хүсэл шуналд автахдаа амархан болдог. Аль болохоор өөрийнхөө цэвэр байдлаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Эс тэгвээс астрал бие гэмтэнэ.

Энэ нь хууран мэхлэлт, нүгэл хилэнц, хүсэл шунал ихсэх хурц энергитэй өдөр. Хэрэлдэж болохгүй, бэлэг авах таагүй.

Чөтгөрийн сүнснүүд, астрал биетийн тулаан хүчтэй болох өдөр гэх ба зарим сударт энэ өдөр хүмүүс урвалтыг зөвшөөрөх, хуурах, залхуу назгай болох буюу ертөнцийн шуналд автахдаа амархан гэсэн байдаг.

Та хамаг сайхан бүхнээ бодоод сүү өргөөд орж ирээд нэг аяга сүү уугаарай.

Үүлтэй бүрхэг харагдахгүй байсан ч хамаагүй! Сарны туяа , түүний эрчим юуг ч нэвтэлж чаддаг. Гадаадад байгаа хүмүүст ч хамаатай. Яг энэ өдрийн монгол цаг товоор хүсэл юугаа бодож өргөл юугаа хийж санасан бүхнээ шивнээрэй . Та бүхний минь юу санасан бүхэн сэтгэгчлэн бүтэх болтугай хурай хурай хурай…

1-нээс 15-ыг хүртэл

Шинийн 1-нээс 15-ны хооронд сарандаа, харин 16-наас хойших хоногт нь нарандаа сүсэглэн залбирч, эрчим авч байх учиртай. Саранд залбирлаа гэхэд сар өсч томрох тусам миний мөнгө үржин арвижиж, ажил үйлс бүтэмжтэй болж байна гэх мэтээр хүссэн зүйлээ бод. Үүнийг мөн адил усаар ч үйлддэг.

Дуучин О.Гансувд зурган дээрээ согтуу байсан гэв үү?

Өмнөх нийтлэл

10 настай байхад Аав надад хаяа эм өгдөг байсан нь одоо санахад жирэмснээс хамгаалах эм байсан байна лээ.

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм