Нийтийн дууны ертөнцөд хоолойнхоо чадлаар “аархаж”, үзэсгэлэнт эхнэртэйгээ хослон дуулж яваа хүн бол дуучин Э.Төрмандах билээ.
Уран бүтээлийн хэд хэдэн тайлан тоглолтоо хийж, үзэгч сонсогчдод хэдийнээ танил болоод амжсан тэрбээр сүүлийн жилүүдэд авьяаслаг эхнэрээ урлагийн тайзнаа гаргах нь ихэсч буй билээ.
СУИС-ийн оюутны дотуур байранд эхлүүлсэн тэдний амьдрал өдгөө хэн хүнээс дутахааргүй хэмжээнд хүрсэн төдийгүй хоёр хөөрхөн охиноо өсгөн багагүй хугацааг гэртээ үдсэн дуучин О.Гансувд нөхрийнхөө дэмжлэгээр урлагтаа эргэн иржээ.
Өмнө нь нөхрийнхөө зохиож өгсөн ганц хоёр дууг амилуулж, хуучны хит дуунуудыг сэргээж дуулсан тэрбээр сүүлийн үед дуэт дуугаар занималдах болсон.
О.Гансувд Увс аймгийн Тэс сумынх Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч гэнэ. Гансувдын аав Олзод Увс аймгийн сайн дуучдын нэг. Гурван ч удаа аймгийн аварга дуучин болж байжээ
Бүсгүй маань цагаан сарын мэндчилгээ дэвшүүлсэн энэхүү зургийг оруулжээ.
Цагаан сараар цагаан дээлтэй бүх зүйл цагаан байх болтугай. Сайхан шинэлээрэй!!! хэмээжээ.
Гэтэл олон нийт түүний энэхүү зурагнаас болж ихээхэн шүүмжилсэн ба нилээдгүй их хүмүүс согтуу юм уу ? хэмээсэн ба дуучин бүсгүй уг шүүмжлэлд зориулж пост оруулсан байна.
1
Сэтгэгдэлүүд