нийгэм

Би эр нөхрөө хуурсан нүгэлтэн. Энэ зүйлийг уншиж байх үед би аль хэдийнээ бурханы оронд очсон байх болно.

0

Намайг Урнаа гэдэг. Би ******. Эр нөхрөө хуурсан нүгэлтэн. Үр хүүхэдтэй болж, ээж гэж дуудуулах эрхгүй азгүй ***гчин. Та гайхах хэрэггүй ээ. Бас намайг хараах гээд ч хэрэггүй. Учир нь энэ зүйлийг уншиж байх үед чинь би аль хэдийнэ энэ ертөнцөд байхгүй болчихсон байх болно. Энэ орчлонд хүн болж мэндлээд 28 жил амьдрахдаа би аз жаргал гэгч зүйлийг ядаж 1 удаа ч болов мэдрэх сэн гэж хүссээр өнөөдрийг хүрсэн.

Х*раал идсэн бурхан гэж байхгүй. Тэр бурхан чинь миний хувьд аль эрт *хчихсэн!!!. Яг би 14хөн настай бяцхан охин байхдаа төрсөн эцэгтээ х***нд**лж цус нулимстайгаа холилдож байх тэр үед л тэр бурхан чинь **ЧИХСЭН.

Новш гэж би эцгээ үзэн яддаг. Бас хараал идсэн эхээ ч гэсэн. Тэр намайг 4 ч хүрээгүй байхад хаяаад бурхан руу явчихсан. Харин би тэр муу хүний үнэргүй адгийн новшид 10 жил зодуулж загнуулж хараалгаж амьдарсны эцэст ааваа гэж дахиж дуудах хүнгүй болтлоо доромжлуулсан. Чи эцэг эхээсээ юу хүсдэг вэ? Чамайг хайрлахыг, чамайг халамжлахыг, чамд мөнгө өгөхийг, чиний төлөө бүхнийг хийхийг хүсдэг.

Тийм үү? Харин би нэг ч болов шөнө эцэгтээ х**индүүлэхгүй унтаж үзэх юм сан, нэг ч өдөр болтугай хөхөрсөн нүдгүй алхаж үзэх юмсан гэж мөрөөддөг байсан! Айлын хүүхдүүд ээж надад шинэ хувцас авч өгсөнгүй гэж уйлдаг байхад би харин бурхан минь ээжийг минь буцаагаад өгөөч гээд шөнө болгон уйлдаг байсан.

Нэг л өдөр би зориглосон зугтсан. Амьдралдаа хот битгий хэл аймгийнхаа төв орж үзээгүй 15хан настай хөдөөний охин. Та нарын 5 хуруу шигээ мэддэг энэ том хотод яааж амь зогоодог байсныг чи мэдэх үү?

Талх өгсөн нь таван минут, гэртээ хонуулсанд нь шөнөжин эдлүүлж байж амь зогоодог байлаа. Шөнө болхоор даарсандаа орцонд орж дулаацахад, жижүүр авгайн ‘зайлаачээ балиар би** үнэлэгч чинь’ гэх дуу чихэнд минь одоо ч сонсогддог. Тиймээ би бие ээ үнэлэгч. Тэр өдөр тэр жижүүр авгайд-тэгж хэлүүлснээсээ хойш би тийм замийг сонгосон. Өөр яах байсан юм бэ?

Lonely sad woman cry and hug her knees sitting in the dark corner ,Sad woman Unhappy and stressed student on the campus ,Family problems and education concept

Бичиг баримтгүй тодорхой гэр оронгүй намайг цэвэрлэгчээр ч авах албан газар олдоогүй. Бодвол намайг юм хумыг нь хулгайлаад зугтчихна гэж боддог байсан болохоор тэгдэг байсан биз. Хүний урманд 4 дүгээр ангийн ч боловсролгүй арчаагүй азгүй над шиг *лөгчинд *нхнаас өөр ямар л ажил олдохов дээ угаасаа. Шүдээ зууж нүдээ анисаар би 5 жил тасралтгүй тийм ажил хийсэн.

Та нарын бодож байгаа шиг архидан согтуурч хулгай хийж явсан өдөр надад хүний урманд ганц ч байгаагүй. Хүмүүс “*нхан бол амар аргаар мөнгө олох гэсэн арга” гэж хэлдэг. Тэднийхээр согтуу солиотой залуугийн доор хоолныхоо мөнгийг олохын тулд шүд зуугаад тэсэхийг амархан арга гэж хэлэх гэсэн байх л даа.

*хтлээ нүдүүлээд, шөнөжин х**индүүлсэн ч цагдаад очоод хэлж ч чадахгүй, өмөөрөөд очоод цохиод авах хүн ч байхгүй. Дэмий л хэдэн өдөр орондоо халуурч хэвтэх тийм амархан арга юм шиг санагдаж байна уу. Тэхдээ би тэссээн. Тэвчсэн мөн, хүлээсэн, итгэсэн. Юунд гэж үү? Зовсны дараа жаргал заавал ирнэ гэдэгт л.

Харин хувь тавилан надаар дахин тоглосон. Тэр залууг надад үнэхээр хайртай, миний зовлонг ойлгоно гэж найдсан. Гэтэл тэр зүгээр л намайг архиных нь мөнгийг биеэрээ олж ирдэг нэг муу зарцаа болгох гэж хүссэн.Тэхдээ би шантраагүй. Энэ хорвоогийн бүх эрчүүд бүгд хуурамч новшнууд биш гэдэгт жоохон ч гэсэн итгэсэн хэвээр л байсан. Тэр итгэл минь ч талаар болоогүй.

Би маш сайн хүнтэй учирсан. Тэхдээ би түүнд юугаа ч хэлээгүй. Амьдралаа, хэн байснаа, юу хийдэг байснаа гээд бүгдийг нь би түүнээс нуусан. Угаасаа зовлонгоо хүнд хэллээ гээд буцаагаад дээрэлхүүлэхээс өрөвдүүлж хайрлуулна гэж байхгүй гэдгийг маш сайн мэддэг байсан болохоор би түүнээс гунигаа нуусан.

Амьдрал минь эргэсэн мэт хэсэг хугацаанд маш жаргалтай байсан. Гэтэл нэг л өдөр бүх худал зүйл эцэстээ илчлэгддэгийн гайгаар түүний найз нь намайг авч байсан малнуудын нэг болж таарсан.

Тэр новш бүгдийг нь түүнд минь хэлчихсэн. Тэр маань эхэндээ их уурлаж бачимдаж байсан ч миний хэлсэн бүх үнэнийг сонсоод намайг уучилсан гэж найдсан. Бүх зүйл сайхан болно. Хайр нь бүгдийг нь уучилна. Чиний өнгөрсөн надад хамаагүй гэж хэлсэн түүний үгэнд би итгэсэн. Гэтэл тийм байгаагүй, согтохоороо уурладаг уцаарладаг болсон юм.

Woman suffering from stress.Lonely sad woman deep in thoughts sitting daydreaming or waiting for someone at the park with a serious expression, she is sitting on park bench

Тэврээд унтдаг байснаа болиод өөр өөр орон дээр унтдаг болсон. Заримдаа согтуу ирэхээрээ зоддог болсон. Тэхдээ түүнд минь буруу байхгүй ээ. Өвөртлөөд унтаж байгаа хүн нь өчнөөн эрийн өвөр дамжчихсан тэгсэн мөртлөө түүнийгээ нуух гэж хичээсэн байхад эр хүн яаж тэсэхэв дээ.

Тэгтэл нэг л өдөр нар мандаж тэнгэр цэлмэсэн. Жирэмсний тэст 2 зураас заахад түүний минь ууртай нүд баярын нулимсаар бүрхсэн. Тэр маань эрс өөрчлөгдсөн. Хүүхэд минь төрчихвөл тэр маань үрээ бодоод намайг уучилна. Би бас гэр бүлтэй үр хүүхэдтэй болно.

Энэ зовлон маань ингээд дуусна гэж би баярлаж байсан. Одоо бодсон чинь өөрийгөө өрөвдчихлөө. Яаж над шиг хэдэн арван эрийн өвөр дамжсан б*зар хүүхэн хүний ээж болж болно гэж бодож чадсан юм бол оо?

Үр зулзага минь миний хийсэн бүх гэм нүглийг үүрээд энэ хорвоогоос зулбаад явчихсан. Одоо надад энэ хорвоод хүн гэж байх шалтгаан байхгүй. Харин явахдаа ганцхан удаа хүн шиг зүйл хийх болно. Би та бүхний бүгдийн чинь гэмийг аваад тамд очих болохоор Миний төлөө заавал сайхан амьдраарай. Энэ хорвоогийн эмэгтэй хүн болгоны зовлон надаар дуусгавар болог.

Дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нарын шинэхэн дууны клипэн дээр хэн тоглосон гэж санана.

Өмнөх нийтлэл

Уяачийн эрдэм реалити нэвтрүүлэг үзэгч олондоо толилуулахад бэлэн болжээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм