зөвлөгөөнийгэм

Гэрийнхээ мөнгөний энергийг олж түүнийг хэрхэн идэвхижүүлэх талаар “Фэнг-шуй”-д ингэж зөвлөсөн байна.

0

Айл гэр бүрт мөнгөний хэсэг гэж бий. Хэрвээ танай гэрт санхүүгийн асуудал тулгарч байвал танай гэрийн мөнгөний хэсэг идэвхигүй болсон байна гэсэн үг ажээ. Фэнг-шуйд зааснаар танай гэрт, бидний амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэдэг хэсэг байдаг гэнэ. Тэр хэсгийг идэвхижүүлж чадсанаар та өөрийн хүссэнээ авч чадна гэжээ.

Фэнг-шуйгийн судлаачдын үзэж байгаагаар гэр гэдэг зөвхөн амьдардаг газар биш бөгөөд хүнтэй адилхан амьд биет гэнэ. Хэрвээ тухайн гэрт амьдарч буй хүмүүстэй гэр эв зүйгээ олж чадахгүй бол тэднийг гэрээс гаргах ч хүчтэй. Гэрийн тань нэг хэсэг буруу зохион байгуулалттай байвал олон муу зүйлийг дагуулж, санхүүгийн асуудалд хүргэх ч магадлалтай гэжээ. Ингээд гэрийнхээ мөнгөний хэсгийг хэрхэн олж, идэвхижүүлэх талаар аргыг танд хүргэе.

1. Гэрийнхээ мөнгөний хэсгийг хэрхэн олох вэ?

Гэрт буй өнцөг булан бүр өөрийн гэсэн тодорхой энергийн эх үүсвэртэй бөгөөд хэрвээ та идэвхижүүлж чадахгүй бол тухайн хэсэг үүргээ гүйцэтгэхгүй гэсэн үг юм. Харин энергийн эх үүсвэрээ идэвхижүүлэхийн тулд зөв хэсгээ олох хэрэгтэй. Фэнг-шуйгийн үзэж байгаагаар мөнгөний хэсэг нь гэрийн зүүн өмнөд хэсэгт байрладаг гэнэ. Луужингийн тусламжтайгаар энэ зүгийг олж болно. Хэрвээ луужин байхгүй бол гэрийнхээ гадна хаалга руу нуруугаараа хараад зогс. Ингээд зүүн булан нь таны гэрийн мөнгөний хэсэг байх болно. Тухайн хэсгийг тойрч үзээд хуучин тавилга, бохир зүйл байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ тухайн хэсэгт танд таагүй санагдаж байвал цэвэрлэх хэрэгтэй.

2. Мөнгөний хэсгээ хэрхэн цэвэрлэх вэ?

Мөнгөний хэсэгт үргэлж цэвэр цэмцгэр байх хэрэгтэй байдаг тул юуны түрүүнд тухайн хэсгээ маш сайн цэвэрлэж, элдэв хог хаягдлыг гаргах шаардлагатай. Нэгдүгээрт, энэ нь хог бөгөөд хог нь мөнгөний урсгалыг зогсоодог байна. Үүний дараа эвдэрхий, хуучин тавилга зэргийг хаях шаардлагатай. Хуучин, эртний эдлэл Яагаад ч юм бид эртний эдлэлийг үнэ цэнэтэй зүйл хэмээн хүлээн авдаг ч үнэндээ эдгээрийг хаях хэрэгтэй. Ялангуяа энэхүү зүйл мөнгөний хэсэгт байвал яаралтай цэгцлэх нь зүйтэй. Хэрвээ эртний эдлэл танд үнэ цэнэтэй санагдаж байвал та өөр тийшээ шилжүүлэн тавих хэрэгтэй.

3. Хогийн сав

Хэрвээ хогийн сав тухайн хэсэгт удаан хугацааны турш байсан бол мөнгөний урсгалыг мөн зогсоож байгаа хэрэг. Хогийн сав нь мөнгөний урсгалд их хаалт болдог ажээ. Тиймээс хогийн саваа өөр газарт тавиарай.

4. Эвдэрхий зүйл

Мөнгөний хэсэгт эвдэрхий зүйл байвал мөнгө танай гэрт орж ирэх нь юу л бол. Тиймээс эвдэрхий зүйл байвал нэн яаралтай гаргаж хаях хэрэгтэй.

5. Хатсан ургамал

Завгүй гэрийн эзэд тасалгааныхаа ургамлыг хатсан болохыг төдийлөн анзаардаггүй гэнэ. Харин амьд ургамал хатсан цагаасаа эхлэн тухайн газарт сөрөг энергийг ялгаруулдаг бөгөөд ялангуяа мөнгөний урсгал дээр асуудал үүсгэдэг ажээ.

6. Хөргөгч

Хөргөгч хоногийн 24 цаг ажилладаг учир түүний долгион нь мөнгөний хэсэгт муугаар нөлөөлдөг байна. Хэрвээ хөргөгчөө өөр газар байрлуулах боломжгүй бол үргэлж цэвэр байлгаж, муудсан бүтээгдэхүүн хадгалахгүй байх хэрэгтэй.

7. Лаа эсвэл ил гал

Лаа эсвэл ил гал нь хэдийгээр гэрт таатай дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг ч мөнгөний урсгалд муугаар нөлөөлдөг байна. Эдгээр зүйл нь галтай холбоотой учир мөнгөний урсгал шатах магадлалтай. Энэ тохиолдолд санхүүгийн хямрал таныг удаан хугацааны туршид дагах болно.

8. Мөнгөний хэсгийг хэрхэн идэвхижүүлэх вэ?

Мөнгөний урсгалыг идэвхижүүлэхийн тулд та чамгүй чармайлт гаргах хэрэгтэй. Үүнд танд цэцэг болон зарим нэгэн бэлгэ тэмдэг болсон зүйлүүд хэрэг болно. Өнгөний уусал Мөнгөний өнгө бол хар, ногоон, нил ягаан болон цэнхэр өнгөнүүд юм. Тиймээс та эдгээр өнгийг ашиглаж, мөнгөний урсгалыг нэмэгдүүлээрэй.

9. Мод

Мэдээж гэртээ том мод ургуулж чадахгүй учир тасалгааны модон ургамал худалдаж аваарай. Хамгийн гол нь ургамалаа арчлахаа мартуузай.

10. Аквариум

Аквариум бидний амьдралд таатай мэдрэмжийг төрүүлдэг учир мөнгөний урсгалыг ч гэсэн нэмэгдүүлэх болно. Тиймээс та загасаа арчлангаа мөнгөнийхөө урсгалыг нэмэгдүүлээрэй.

11. Ус

Устай сав нь гэрийн бохир орчныг цэвэршүүлэх учир та тогтмол усаа сольж байгаарай. Энэ тохиолдолд гэрийн бүх муу муухай зүйл усанд шингэж, мөнгөний урсгал нэмэгдэх болно.

Сошиал ертөнцийн од О.Осоржамаа бусдад хутгалуулжээ. Тэрээр дөнгөж сая эрүү рүүгээ…

Previous article

Дуучин Б.Болд Х.Мөнгөнцэцэг нарын шинэхэн дууны клипэн дээр хэн тоглосон гэж санана.

Next article

You may also like

Comments

Comments are closed.