нийгэм

Д.Ганбат , А.Адьяасүрэн гишүүн нар ахмадуудад хэдэн төгрөг тараасан бэ?

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Н.Учрал сонгогдсон тойргийнхоо ахмадуудад хэвийн боов тарааж буй зураг цахим сүлжээнд нийтлэгдээд олны дунд хэлэлцүүлэг өрнүүлээд байгаа билээ. Уг асуудлыг УИХ гишүүд өөр өөрөөр харж байна.

Харин өчигдөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Т.Доржханд нар мэдээлэл хийн “Тэд сонгуулиар санал авахаар гурил болон хэвийн боов тарааж байна. Хааяадаа нэг загас өгөх биш харин загас барих аргыг нь иргэдэд зааж өгөх хэрэгтэй. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж байна” хэмээсэн юм.

Тус асуудал намжиж амжаагүй байтал Д.Ганбат болон А.Адъяасүрэн гишүүн нар сонгогдсон тойрогтоо мөнгө тарааж эхэлсэн байна. Тэд бараа таваарын үнэ өсөн нэмэгдэж буй энэ хэцүү цагт, тэтгэвэр тэтгэмж нь хүрэлцэхгүй байгаа ахмадуудаа хүндэлж эд зүйл, мөнгө тарааж байна уу? Эсвэл араа харж, дараа дараагийн сонгуулийн санал авахдаа зориулж бялдуучилж байна уу? гэдэг асуулт л байна даа!!!

Тэд 500 төгрөг болон мянган төгрөгөөр багцалсан бэлэн мөнгө тараасан байна.

995
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

261 нийтлэл