нийгэм

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу “Яая даа” гэж байхдаа 70,000 төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн Ж.Адъяахүү…

0

Ж.Адьяахүү 31 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр Солонгост тогооч мэргэжлээр олон жил ажилласан. Өдгөө Монголдоо өөрийн хоолны газраа нээн ажлуулж байна. Мөн “Адьяа кимчи” брэндийг үүсгэн байгуулсан хөдөлмөрч нэгэн юм.

Уг нь Ж.Адьяахүү геологич мэргэжилтэй. Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан ч, цалин нь амьдралд нь хангалттай хүрэлцэхгүй учир, 2014 онд 23 настайдаа БНСУ-ыг зорьжээ.

Эхэндээ аяллын визээр ирэн, очин ажилладаг байж. Улмаар тэндээ суурьшин ажиллах болсон гэнэ. Хүний нутагт ажил голохгүй, борви бохис хийлгүй ажиллаж, амьдарч байтал, 2019 онд коронавируст цар тахал гарснаар эх орондоо эргэж ирсэн гэнэ. Улмаар хоолны газар ажлуулж эхэлжээ.

Гэтэл хэд, хэдэн удаа хатуу хөл хорио тогтоож, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хаагдсан гэнэт тул ажилгүй, орлогогүй болсон аж. Буцаад явчихья гэхээр хил ч хаалттай. Тухайн үед Цагаан сар дөхөж байж. Гэтэл түүний халаасанд 70 мянган төгрөг л үлдсэн. Байрны эзэн түрээсийн мөнгөө нэхэж утас цохино…

Адьяа кимчи
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчхоод, яая даа гэж байхдаа тэрбээр Адьяа кимчи брэндээ үүсгэн байгуулах санаагаа олсон гэдэг.

Энэ тухайгаа дурсахдаа “Солонгост тогооч хийдэг байлаа. Тэнд байхдаа сурсан зүйлээ Монголдоо хэрэгжүүлж, Солонгос хоолны газар нээсэн ч хатуу хөл хорионд үүдээ хаахад хүрсэн. Халаасаа уудлахад гарч ирсэн 70 мянган төгрөгөөрөө байцай авч, кимчи дарж, нүүр номынхоо найзуудад зарж эхэлсэн. Тухайн үед амжилттай болно гэж огт бодоогүй. Одоо хүмүүс надад маш их урмын үг бичиж, “Хичээгээрэй Адьяа, чи чадна” гэж зурвас илгээдэг. Энэ нь надад маш том сэтгэлийн дэм болдог” гэсэн юм.

Мөн Хил гааль хаагдсан нэрийдлээр өргөн хэрэглээний барааны үнэ арай л хэтэрхий нэмэгдлээ. Кимчи хийж эхэлж байхад нэг кг байцайг 2000 төгрөгөөр авдаг байсан. Өнөөдрийн байдлаар нэг кг байцай 6500 төгрөг болчихлоо. Эхний үнээрээ зарахгүй бол хүмүүс авах нь цөөрнө. Үүнийг яаж өөрчлөхөө мэдэхгүй гайхаад л сууж байна.

Одоохондоо кимчигээ бага багаар хийж байгаа. Уг нь 7,8 дэлгүүртэй байнгын гэрээтэй ажиллаж, үнэнч хэрэглэгчидтэй болчихсон байсан юм. Үнийн хөөрөгдлөөс болж, дэлгүүрүүд гэрээгээ цуцална гэсэн.

ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ БУУЗ ,БАНШ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ AНXAAPУУЛЛАА

Өмнөх нийтлэл

Сар шинийн эгшиглэн тоглолт болоход 2 хоног үлдлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм