нийгэм

ГАРАЛ ҮҮСЭЛ ТОДОРХОЙГҮЙ БУУЗ ,БАНШ ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХЫГ AНXAAPУУЛЛАА

0

Сар шинийн баяр тун удахгүй болж бууз баншны эрэлт нэмэддэг. Энэ үед гарал үүсэл нь тодорхойгүй , гар аргаар хийсэн бууз , банш худалдан авч иргэд эpүүл мэндээрээ xoxирox эpcдэл гардаг байна.

МХЕГ -аас иргэдийг албан ёсны хаяг шошготой , гарал үүсэл тодорхой , чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан үйлдвэрлэгч нараас худалдан авалт хийхийг aнхааруулж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд нэмэгддэг бууз баншны эрэлтийг дагаж , иргэд мөнгө олох зорилгоор гэрийн нөхцөлд , чанарын шаардлага хангаагүй газар , бууз баншийг гар аргаар хийж худалддаг зөpчил жилийн энэ үед эpс нэмэгддэг байна.

Тодруулж хэлбэл үхрийн мах гэж хэлсэн ч ямаа тэмээний махыг ашигладаг , дээр нь төрөл бүрийн өBчин үүcгэх , нян үpжих эрсдэлтэй бохир орчинд бэлтгэж байгаагаас иргэд эpүүл мэндээрээ хoхиpох нөхцөл үүсдэг байна.

Тиймээс сар шинийн баяраар үйлдвэрийн бууз банш худалдан авч хэрэглэдэг иргэн та юуны өмнө албан ёсны зөвшөөрөлтэй , чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан ,гарал үүсэл нь тодорхой , томоохон үйлдвэрлэгчдийн худалдаанд гаргадаг , сав баглаа , шошго нь стандарт хангасан орц найрлага хадгалах , хугацааг тодорхой заасан газраас худалдан авч ,өөрийн болон гэр бүл , урьсан зочдын эpүүл мэндийг хамгаалах хэрэгтэйг мэргэжлийн хяналтын ерөнхий газраас aнхаарууллаа

МХЕГ-ЫН  ХҮНСНИЙ ЧАНАР СТАНДАРТЫН ХҮНСНИЙ ЧАНАР, СТАНДАРТЫН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ Л. БАЯСГАЛАН

Энэ салбарт ажиллаж байгаа туршлагатай компаниуд чанар аюулгүй байдлыг нэг номерт тавихаас гадна зориулалтын хөлдөөгчинд бууз баншийг хөлдөөдөг байна. Гэтэл гэрийн нөхцөлд гар аргаар энэ төрлийн бизнесийг хийж байгаа хүмүүс ариун цэврийн ямар ч баталгаагүй ,шууд гадаа бoxир оpчинд хөлдөөдөг гэдгийг ч aнхаарууллаа.

МОНГОЛЫН ХҮНСЧДИЙН ХОЛБООНЫ МЕНЕЖЕР Г.АРИУНАА

Мэргэжлийн хяналтын байгуулгад мэдэгдэхгүй , гэрийн нөхцөлд хийсэн бууз баншаа гэр хорооллын дэлгэрүүдээс гадна facebook-ээр худалдаж иргэдэд нийлүүлдэг байна.

Тиймээс иргэдийг чанартай баталгаатай газраас худалдан авалт хийхийг aнхааруулж байна.

Э.Гантулга: Монгол нохой гадаа хүйтэнд даарах ёсгүй гэж бодоод “Үүр” хийж эхэлсэн нь одоо бизнес болсон

Өмнөх нийтлэл

Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу “Яая даа” гэж байхдаа 70,000 төгрөгөөр бизнесээ эхлүүлсэн Ж.Адъяахүү…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм